Хонь
Хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Ашиг сонирхлоо хамгаалахдаа биеэ барихыг хичээгээрэй. Дуугаа өндөрсгөх хэрэггүй. Магадгүй өрсөлдөгч тань санаатайгаар өдөөн хатгаж, бусдын өмнө таныг эвгүй байдалд оруулахыг хүснэ.
Үхэр
Ашиг сонирхлоо хамгаалах шаардлага гарч магадгүй. Хүнд үүрэг, даалгавар авахаас зайлсхий. Өөрт ашиггүй болзлыг хүлээн авах хэрэггүй. Өөрт заяасан зөрүүд зангаа өнөөдөр л гаргах цаг. Зөөлөн байвал таны нуруун дээр мордсон хүмүүс удаан хугацаанд “тухлах” болно.
Ихэр
Гэр бүлдээ илүү их анхаарал тавиарай. Хайртай хүнтэйгээ ярилцах цаг гаргаж, хүүхэд эсвэл эцэг, эхтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцаарай. Ойр дотнын хүмүүст нь таны зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй ч танд төвөг учруулахгүйг хичээж байж магадгүй.
Мэлхий
Том худалдан авалт хийхэд таатай өдөр. Хэтэвч зузаан бол шаардлагатай зүйлсээс гадна тансаг эд хэрэгсэл авахад тохиромжтой. Өнөөдөр худалдан авсан зүйлс таныг удаан хугацаанд сэтгэл ханамжтай байлгаж, зардал гаргасандаа харамсахгүй.
Арслан
Эсрэг хүйстэн таныг ихээхэн сонирхох болно. Танилцах, хамт кофе уух, кино үзэх саналаас гэвч татгалзаарай. Цагаа дэмий өнгөрүүлэхээс гадна урмыг тань хугалахаас өөр юу ч авчрахгүй.
Охин
Өнөөдөр шинэ үүрэг даалгавар гарч ирэх тул төлөвлөснөөсөө илүү их хөдөлмөрлөх шаардлага гарна. Бүгдийг амжуулахын тулд жижиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Утсаар ярих, нийгмийн сүлжээгээ ашиглахад амралтын өдрүүд хангалттай.
Жинлүүр
Хойшлуулж болох худалдан авалт хийхгүй байхыг хичээгээрэй. Бодлогогүй зардал бүсээ чангалахад хүргэнэ. Өнөөдөр томоохон худалдааны төвөөс холуур өнгөрөөрэй. Дэлгүүр орох хэрэг гарвал жижиг супермаркет байхад болно.
Хилэнц
Мэргэжлийн салбартаа хөгжихөд таатай өдөр. Сургалтад суух, илүү амжилттай яваа хамтран ажиллагсадтайгаа ярилцах, мэргэжлийн ном унших нь танд маш их хэрэг болно. Бусдын туршлагаас суралцаж, өөрийн стратегиа боловсруулаарай. Таны хөдөлмөрч, шаргуу зан амжилтад хүргэнэ.
Нум
Идэж буй хоол хүнсэндээ хяналт тавиарай. Түргэн хоолноос татгалзаж, яваан дундаа хоол идэх хэрэггүй. Үүний оронд тайван орчинд тухлахыг хичээ. Хэт хүнд, тостой хоолноос татгалз. Учир нь ойрын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь хямарч болзошгүй.
Матар
Хамтран ажиллагсадтайгаа маргалдаж болзошгүй. Тантай хамт ажилладаг хүн удирдлагууд танд илүү тааламжтай ханддаг гэж боддог байж магадгүй. Бүх зүйлийг хошигнон хүлээн аваарай. Энэ нөхцөл байдалд маргах ямар ч нэмэргүй.
Хумх
Ажил хэргийн уулзалт болон найз нөхөдтэйгөө уулзахад таатай өдөр. Хүмүүстэй танилцах нь ирээдүйтэй, олон зүйл амлана. Энэ нь мэргэжлийн салбар болон хувийн амьдралд тань хамаатай.
Загас
Өнөөдөр эрч хүчээр дүүрэн өдөр. Уулыг нурааж, усыг эргүүлэх хүсэл төрнө. Гэхдээ хэт их хичээх хэрэггүй. Өөртөө хэт их ачаалал авбал хүчээ нөхөхөд нэг бус өдөр шаардагдана. Спорт заал авдаг бол ачаалал авахаас болгоомжил.
Сэтгэгдэл ( 0 )