АНУ-ын өмнөд хэсэгт мөсөн шуурганы улмаас хамгийн багадаа 10 хүн амиа алджээ.
Мөсөн шуурга, их цас, мөсжилтийн улмаас дөрвөн мужид хагас сая гаруй айл цахилгаангүй болсон талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Мөс, цас болон нойтон цас нь АНУ-ын өмнөд мужуудад дөрвөн өдрийн хүйтэн жаврыг авчирчээ. Мөсөн шуурга зогссон ч хайлж буй мөс нь моддыг хугалж, аюул учруулах эрсдэлтэй байгааг Үндэсний цаг уурын албанаас анхааруулжээ.
Үүнээс гадна АНУ-ын хойд хэсгийн мужуудын зарим газарт агаарын температур 0-ээс доошилж байгаа аж.
Мөсөн шуурганы үеэр Техас мужид долоон хүн амиа алдсан бол Оклахомад хоёр, Арканзаст нэг хүн амиа алджээ.
Мөн Техас, Арканзас, Миссисипи болон Теннесси мужид 520 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )