“Мenafn” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол хоёрдугаар сараас эхлэн нүүрсээ Хятад руу шууд нийлүүлэхээ зогсоож, оронд нь дуудлага худалдаагаар зарахаар болсон бөгөөд Хятад улс Монголоос нүүрс авахын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно. Лхагва гарагаас эхлэн Монгол Улс нүүрсээ худалдахдаа ам үнийг биш хилийн үнийг ашиглахаар болсоноор нүүрсний уурхай болон хил хоорондын тээврийн зардлыг багтаана гэсэн үг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон мянган хүн нүүрсний салбарын авлига хээл хахуулийг эсэргүүцэн төв талбайд жагссаны дараа Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм. Одоогоор Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Өнгөрсөн жил Монголын нүүрсний 84 хувийг худалдаж авсан Хятад улстай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж Монголыг Хятадын хэд хэдэн тоймч шүүмжилсэн.Нэгдүгээр сарын эхээр "China Energy Investment Corp" төрийн өмчит компани Индонезийн дараа орох дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч Австралиас нүүрс импортлох захиалга өгсөн тухай "Ройтерс" агентлаг мэдээлсэн.
Австралийн Засгийн газар Хятадад гарсан Ковид-19-ийн дэгдэлтийг мөрдөн шалгахыг шаардсаны дараа 2020 оны аравдугаар сараас хойш Бээжин Австралиас нүүрс импортлохоо зогсоосон. 2021 оны есдүгээр сард бүс нутгийн нүүрсний үнэ огцом өссөний улмаас цахилгаан станцууд үйлдвэрлэлээ бууруулснаар Хятад улс орон даяар эрчим хүчний хомсдолд орсон. Монгол Улс 2021 оноос эхлэн Хятадын хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч болж Австралийг орлосон. 2020 онд Хятад улс Австралиас 35 сая тонн орчим коксжих нүүрс импортлосон нь нийт коксжих нүүрсний импортын 48 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн онд Хятад улс 63.83 сая тонн коксжих нүүрсийг Монголоос (40 хувь), үлдсэн хувийг ОХУ (33 хувь), Канад (12 хувь), АНУ (7 хувь)-аас импортлосон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Бээжин хотноо уулзаж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр улс Монголын нүүрсийг Хятадад нийлүүлэх урт хугацааны хэлэлцээрийг урагшлуулахаар төлөвлөж байсан. Гэвч арванхоёрдугаар сарын 6-нд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд олон мянган хууль тогтоогч, албан тушаалтнууд улсын хамгийн том нүүрс олборлогч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн авлигын хэрэгт буруутгагдаж, жагсагчид УИХ-ыг огцруулахыг шаардсан.
Өнөөдрөөс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” компани Хятад дахь худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ хийхээ зогсоож, нүүрсээ Монголын хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар худалдана. Үүнээс өмнө Монголын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард нүүрс олборлогчид бүтээгдэхүүнээ 2023 оны хоёрдугаар сараас эхлэн захын үнээр биш хилийн үнээр борлуулна гэж мэдэгдэж байсан. Ингэснээр нэг тонн нүүрснийг 129 ам.доллароор үнэлэхээр байна. Монгол дахь авлигын асуудлаас үүдсэн асуудлаас болж илүү их төлөхөөр болж байгаа нь шударга бус гэж Фүжианд амьдардаг тоймч ярилцлагалаа онцолжээ.
Тэрбээр Монгол Улс саяхан дуудлага худалдаагаар 12800 тонн коксжих нүүрсийг Сингапурын пүүст тонн тутмыг нь 1290 юань буюу 191 ам.доллароор худалдсан нь өмнөх хэлцлийн үнэ болох 1150 юаниас 12.2 хувиар өндөр үнээр зарагдсан байна.Тэрбээр хилийн үнийг ашиглах нь Хятадын худалдан авагчдын эрх ашгийг ноцтойгоор хохироох болно гэжээ. “Хятад, Монгол хоёр улсын хооронд эрчим хүчний түншлэл байгуулах нь амаргүй” гэж Шаньдунд төвтэй тоймч бичжээ. “Гэвч хэрэв Монгол Хятадаас мөнгө олохыг хүсэж байгаа бол ямар нэгэн арга хэмжээ авахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар Хятад улстай хийсэн эрчим хүчний гэрээгээ дангаараа цуцалж байгаа нь хариуцлагагүй хэрэг” гэдгийг тэрбээр тодотгожээ.
Хятад улс Монголд эдийн засгийн үр өгөөжөө өгсөөр ирсэн гэж Ляонинд амьдардаг нэгэн зохиолч ярьжээ. Тэрбээр Монгол Улс Хятадтай харилцаагаа сэвтүүлэхийн оронд илүү прагматик, ухаалаг байдлаар шийдвэрлэх ёстой гэжээ. Тэрбээр мөн Монгол экспортын дүрэмдээ гэнэт өөрчлөлт оруулсанаар Хятад руу нийлүүлэх нүүрсний нийлүүлэлт тасалдаж, улмаар Орос, Австрали, Индонез, Хойд Солонгосоос илүү их нүүрс худалдан авах хандлагатай байна. Өнгөрсөн сарын 21-нд Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг, Хятадын дипломатч Ван И нар Бээжинд уулзаж, хоёр орны худалдааны гацааг хэрхэн арилгах талаар ярилцсан. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе энэ сарын 14-нд хэлэхдээ, Австрали Хятадтай худалдааны харилцаагаа бүрэн сэргээхийг эрмэлзэж байна гэсэн.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Ugaasaa hiliin uneer duudlaga hudaldaagaar javah ni zub uharch bolohgui
багассан ч гэсэн ядахдаа үнэгүй гархагүй байвал болоо биз дээ