Гэгээн Валентины өдөрт зориулан, алдарт жүжигчдийн кино дэлгэцэн дэх анхны үнсэлтийг танилцуулья.
1. Пак Бо Ён
Пак Бо Ён багаасаа кинонд тоглосон. Хүүхдийн дүрд тоглодог байсан болохоор ямар ч үнсэлт байсангүй. Хамгийн анхны дэлгэцийн үнсэлт нь “Oh My Ghost” кинонд Чо Жон Соктой үнсэлт байлаа. Дараа нь тэр “Маш олон киноны үнсэлттэй хэсгийг үзэж, бэлтгэл хийсэн ч зураг авалт дээр өөртөө маш итгэлгүй байлаа. Чо Жон Сок “Ажил чинь шүү дээ. Ажлаа хий” гэж намайг дооглож байсан” гэж дурссан байдаг.
2. Вон Бин
Вон Бинийг кино урлагтаа эргэн ирээсэй гэж фэнүүд нь хүлээсээр байна. Түүний дэлгэцэн дэх анхны үнсэлт нь 1999 оны романтик драмын Ким Со Ёнтэй хийсэн үнсэлт билээ.
3. Пак Бо Гом
Пак Бо Гом кинонд анх удаагаа “Reply 1988” дарамд үнсэлцсэн. Нэгэн ярилцлагадаа тэр “Херигийн хувьд ч анхных нь үнсэлт байсан. Би их ичсэн ч Хери зүв зүгээр байсан” гэж хэлсэн.
4. Сон Жүн Ки
2009 оны “Five Senses of Eros” хэмээх +18 кинонд тоглосон Сон үнсэлцэхгүй гээд яах билээ. Хамтран тоглогч нь жүжигчин И Сон Мин.
5. Чон Жи Хён
Чон Жи Хён маш олон кинонд тоглосон ч дэлгэцний анхны үнсэлт нь Холливудын од Хью Жекмантэй Хятадын “Snow Flower and the Secret Fan” кинонд 2011 онд тохиолдсон байдаг.
Харин солонгос жүжигчинтэй бол 2012 оны “Хулгайчид” кинонд Ким Су Хёнтэй үнсэлцжээ.
6. Жин Се Ён
2012 оны “Bridal Mask” кино, Жу Воны хамт.
7. Сюзи
“Dream High” кинонд жүжигчин Ким Су Хёнтэй тоглосон.
Сэтгэгдэл ( 0 )