Хонь
Өнөөдөр од эрхэс хонинуудыг хайрттайгаа хамт бяцхан хэмжээний адал явдал зохион байгуулж, харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зөвлөж байна. Бага хэмжээний маргаан байхад ч гэмгүй. Гэхдээ харилцаагаа өөрчлөх үү, хэвээр үлдээх үү гэдгээ хонь өөрөө шийднэ. Уг нь эрсдэл гаргаад үзэхэд алдах зүйлгүй.
Үхэр
Хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн талбарт өнөөдөр та хувь заяандаа даатгаад тайван амгалан байхад болно. Сүүлийн үед идэвх гаргаж, хичээн зүтгэсэн ч амжилт олохгүй байгаа биз дээ? Үхрүүд яаж ч зүтгэсэн урагш нэг алхам яваад арагш хоёр алхам ухарч байгаа тул өнөөдөр та нар амарч хэвтлээ гээд юу ч алдахгүй. Нэг зогсоод эргэн тойрноо ажиглаж, алдаандаа дүгнэлт хий. Шинэ санаа төрж ч магадгүй.
Ихэр
Энэ өдрийг ихрүүд уран бүтээлч уур амьсгалаар өнгөрөөх хэрэгтэй. Хэрэв танд хайртай хүн байгаа бол хамтдаа театр, үзэсгэлэн явах, хөгжим сонсож болох юм. Харин ганц бие ихрүүд зохиолын дууны тоглолт, рок концерт, дуурь, жүжиг, галерей зэрэг урлагийн газарт хэн нэгэнтэй танилцах сайхан боломжтой.
Мэлхий
Өнөөдөр та яарч болохгүй. Нэг дайралтаар бүхнийг шийдэх эрч хүч танд хүрэлцэхгүй. Сандарч тэвдэхийн оронд цаашид юу хийхээ сайтар бодож, ажлын хуваарь гарга. Магадгүй эрч хүчээ хэд хэдэн шат болгон хуваарилах шаардлагатай болох байх. Төлөвлөгөө чинь хэдэн өдөр, сар байсан ч хамаагүй, гол нь хүч чадлаа хоосон битгий үрээрэй.
Арслан
Арслангууд хайр дурлалд азтай байх тул бүх хаалгаа нээгээд хувь заяагаа хүлээн суу. Ирсэн урилга, болзоо бүгдийг нь зөвшөөрч, ямар ч зөвлөгөө байсан заавал сонс. Өнөөдөр та амьдралын өөдөөс зоригтой алхаж, болзоонд явах боломжоо алдаж болохгүй. Байнга уулздаг найзуудтайгаа уулзах байсан ч хамаагүй гэрээсээ гараарай. Өнөөдрийн болзоогоор та шинэ хүнтэй танилцаж, романтик харилцаа үүсгэх, үгүй гэхэд таалагддаг хүнийхээ тухай чухал мэдээлэл олж сонсох болно.
Охин
Энэ өдөр та хувирамтгай, муухай зан ааштай байх тул хайрттайгаа муудалцах магадлал өндөр. Охид бага зэрэг сахилгагүйтэж, эрхэлж, аашилж, бүгд өөрийг нь ойлгон, өрөвдөнө гэж итгэх ч хайрт чинь харин ойлгохгүй. Борооны дараах мөөг мэт л нэг нэгнээ буруутгах шалтгаан урган гарч, хэрүүл маргаан болох нь. Өдрийг бүтэмжтэй өнгөрүүлэхийн тулд ганцаараа, чимээгүй амарсан нь дээр.
Жинлүүр
Өнөөдөр жинлүүрүүдэд тун сонирхолтой хүнтэй танилцах боломж гарах ч ихэнх нь ашиглаж чадахгүй. Од эрхэс хайр дурлалын боломж олгох ч жинлүүр өөрийгөө юу хүсэж байгаагаа тодорхой мэдэхгүй байх болно. Романтик болзоо? Шинэ танил уу? Зүгээр л чалчиж суумаар байна уу? Эсвэл ганцаараа мөрөөдөн суух уу? Алийг нь хүсэж байгаагаа тодорхой болгоод гэрээсээ гараарай.
Хилэнц
Энэ өдрийн од гарагийн байрлал таныг хайртай хүнтэйгээ харилцан ойлголцоход саад болох юм байна. Харин ч эсрэгээр таныг улам гөжүүд, зөрүүд болгох учир та алхам тутамдаа хэлмэгдэж, ад үзэгдээд байгаа мэт мэдрэмж амсах юм. Ийм тохиолдолд маргаан, магадгүй зодоон гарах нь ойлгомжтой. Маш их тэвчээртэй байж та энэ өдрийг хэрүүл маргаангүй туулж чадна.
Нум
Энэ өдөр хайрттайгаа амрагийн болзоонд явахад өлзийтэй сайн. Хэрэв та ганц бие нум бол хэн нэгэнтэй заавал танилцана гэсэн бодолтой гадуур яваарай. Гэхдээ урьд өмнө нь байнга очдог байсан танил газруудаараа бүү ор. Сонирхолтой зүйл хүлээж байгаа бол огт мэдэхгүй газраар яваад үз. Хаана очихоо мэдэхгүй байгаа бол найзуудаас асууж, интернэтээр хайж ч болно.
Матар
Өнөөдөр танд хайртай, таалагддаг хүнтэйгээ илэн далангүй ярилцах сайхан боломж гарна. Хэлэхийг хүссэн бүх юм, зүрх сэтгэлдээ хуримтлагдсан бүх зүйлээ уудлан гарга. Ингэсний ачаар таны мөрөн дээрх хүнд ачаа алга болж, ойрын хугацаанд үүсэх асуудлыг шийдэхэд тус болох юм. Хайрттайгаа хамтдаа бодож, шийдвэр гаргавал ямар ч асуудлыг шийдэж чадна гэдгийг та ойлгох болно.
Хумх
Өнөөдөр хумхууд өрсөлдөгчтэй болсноо мэдрэнэ. Та хоёрын дундуур хэн нэг нь орж ирнэ. Яахаа хумх өөрөө шийдэх хэрэгтэй. Өрсөлдөгч этгээдэд шууд анхааруулж, маргаж болно. Үгүй бол чимээгүй, өөрийгөө ялна гэдэгт итгээд хүлээх хэрэгтэй. Хүлээсэн нь дээр гэж од эрхэс танд зөвлөж байна.
Загас
Өнөөдөр хувь заяа танд хэзээ ч мартагдахгүй романтик, хайр дурлалын өдөр бэлтгэжээ. Гайхалтай гэнэтийн бэлэг, шинэ нээлттэй нүүр тулахад бэлтгэ. Дөнгөж танилцсан залуус нэг нэгнээ улам сайн ойлгож, үерхээд үзэхэд болох юм байна гэдгийг ойлгоно. Ер нь л амьдралын таашаалыг эдлэж, амарч, цэнгэх өдөр шүү.
Сэтгэгдэл ( 0 )