Хонь
Зорилгоо биелүүлэхийн төлөө хонинууд өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулалгүй, хүлээх хэрэгтэй. Өнөөдөр миний төрсөн өдөр, эсвэл ямар нэг тэмдэглэлт өдөр, бүгд надад бэлэг өгч байна гэж төсөөлөн бод. Ичиж зовох хэрэггүй, ямар тус, дэмжлэг хэрэгтэй байгаагаа бүгдэд нь илэн далангүй хэл. Уг нь ингэж болохгүй ч энэ өдөр та тусламж авч чадна.
Үхэр
Энэ өдөр та хөл чинь загатнаад нэг газраа зүгээр сууж чадахгүй. Тиймээс ямар нэг санаанд оромгүй зүйл хийгээд үз. Өнөөдрийн хувьд таны хувьд хамгийн хэцүү зүйл бол өдөр тутмын хэвийн ажлуудаа хийх. Од эрхэсийн нөлөөгөөр хийдэг ажлууд чинь маш уйтгартай санагдана. Өнөөдөр үхрүүд гавьяа байгуулж, магтуулах магадлал өндөр. Хүнд хэцүү даалгаврыг ч биелүүлж чадна.
Ихэр
Өнөөдөр та хоёр “хуваагдана”. Нэг тал нь эмх замбараатай байхыг уриалах ч нөгөө тал чинь сахилгагүйтэж, дүрсгүйтэхийг шаардана. Ажил их байгаа ч өнөөдөр хийж амжихгүй. Хэт хичээвэл улам их асуудал өөртөө үүсгэнэ. Энэ өдөр та дургүй зүйлээ хийх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Дур сонирхолгүй бол ажлаа хойш нь тавь. Ингээд дуртай зүйлээ хийхээр гадагш гараарай.
Мэлхий
Эргэн тойрон, байр байдлаа өөрчлөхийг та эртнээс хүсэж байсан бол яг тэр өдөр чинь өнөөдөр. Хувь заяа өнөөдөр бүх хөзрийг хольж, шинэ тоглоом эхлүүлэх болно. Энэ өөрчлөлт мэлхийд аз жаргал авчрах эсэх нь тодорхойгүй ч эргэлзээгээ хаяад шинэ тоглоомныхоо дүрмийг даган, тоглож эхлээрэй. Өдрийг амжилттай өнгөрүүлэхийн тулд зөв совиндоо итгэж, хөдлөөрэй.
Арслан
Ямар нэг шийдвэр гаргахад тун хэцүү өдөр. “Хийхийг хүссэн ч болохгүй байна”, “Хүсэхгүй байгаа ч хийхээс өөр арга алга” гэсэн хоёр сонголт таны өмнө гарна. Од гараг танд ямар ч хариугүй, эргэлзэж сууснаас аль нэгийг нь сонгохыг зөвлөж байна. Та өнөөдөр хариуцлагаас зугтах гэж оролдох ч ажилдаа идэвх үзүүлэхийг хичээ. Ингэж байж л та хүмүүсийн өмнө нэр төрөө хадгалан үлдэж чадна.
Охин
Өөртөө хэт итгэлтэй, шазруун зангаасаа болж, эвгүй байдалд орох эрсдэлтэй. Өөрийгөө тодотгох гэсэн хүслээсээ татгалзаж, олны өмнө ямар нэг зүйл хийхдээ цагийг нь олж, зогсох хэрэгтэй. Юу хиймээр байгаагаа дотор хүнтэйгээ сайтар зөвлөж, зөн совиндоо итгэ. Таныг хэн нэг нь санаатайгаар арга заль хэрэглэн, асуудалд оруулахыг хүсэж байна. Хэн бэ гэдгийг нь олж мэдээрэй.
Жинлүүр
Өнөөдөр та хэт үглээ, яншаа гэж бусдад хэлэгдэнэ. Тэдний зөв. Сүүлийн үед та жижигхэн юманд стресттээд энэ асуудалдаа хүмүүсийг дургүй байхад нь хүчээр оролцуулах гэж хэт хичээгээд байна. Хэрэв олонх танд дургүй байгаа бол та буруу юм хийгээд байна гэсэн үг. Дургүй байсан ч бусдынхаа зөвлөгөөг сонсоорой. Даруу төлөв байж гэмээн та энэ өдөр ойр дотныхныхоо хайрыг хүртэх юм.
Хилэнц
Таны зан ааш хаврын салхи мэт хувирамтгай байх тул ажил дээрээ үл ойлголцол үүсгэж, хүмүүсийн дургүйг хүргэнэ. Эргэн тойрныхноо муу санаатай, дэлхий ертөнц хатуу ширүүн, шударга бус юм гэсэн бодол орж ирнэ. Харин од гараг танд өөрийгөө шүүмжилж, зан аашаа засахыг анхааруулж байна. Тиймээ, таны буруу байж болно. Буруугаа хүлээх хүсэлгүй байлаа ч ядаж гаднаа гэмшсэн царай гарга. Хүмүүст таалагдмаар байвал та өөрөө эхэлж, сайн үйл бүтээ.
Нум
Энэ өдрийг та адал явдалтай өнгөрүүлбэл ээлтэй сайн. Дэлхий тойрох биш юм гэхэд хотоос холхон аялалд гар. Эсвэл хот дотроо дүрсгүйтээд үзээрэй. Мэдээж хууль дүрэм зөрчихгүйгээр шүү. Өөрөөр хэлбэл эрчтэй, зоригтой, сэргэлэн хүмүүстэй хамт хамаг биеэ сэгсрэн, элдэв бодлоо хая гэсэн үг. Цагийг маш идэвхтэй өнгөрөөж, улиг болсон яриа, хөөрөөнөөс зайлсхийж, гол нь хөдөлгөөнтэй байгаарай.
Матар
Өнөөдөр та хуягт танк мэт замдаа таарсан бүх саадыг дайран, гарч чадна. Хэчнээн хийх шаардлагатай ч өдөр тутмын хэвийн ажил хийхээс зайлсхийж, эрч хүчээ өөр зүйлд зарцуул. Буруу зүйлд эрч хүчээ зарцуулбал хоосон үлдэнэ. Зөв замаа үдээс өмнө олж авахыг хичээгээрэй.
Хумх
Ямар нэг асуудлыг шийдэхдээ хэний ч санаанд ороогүй, онцгой арга хэрэглэх хэрэгтэй болно. Байнгын улиг болсон шийдвэр үр дүн авчрахгүй бол дахин дахин оролдоод байх хэрэггүй. Шинэ арга туршиж, огт өөр өнцгөөс нь оролдоод үз. Ингэж байж л хумхууд энэ өдрийг давж гарах болно. Ажил, бизнес төдийгүй хувийн амьдралдаа ч шинийг турш.
Загас
Хэт төсөөллөөсөө болж алдаа гаргах эрсдэлтэй өдөр. Та авсан мэдээллээ хэт сүржигнэснээс буруу ойлгох, эсвэл хэт өөдрөгөөр хүлээн авах болно. Тиймээс дүгнэлт шийдвэр гаргалгүй, маргаашийг хүлээ. Учир нь та ямар нэг шагнал авах гэж байгаа цуу яриа сонсвол шууд гоёлын хувцсаа бэлтгээд, хэн нэг нь бага зэрэг гомдол гаргахад хэрэлдэж, зодолдох гэж дайрах болно. Тайван амгалан байж, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )