ӨРНИЙН ЗУРХАЙ: Загас жаргаж, матар нуугдах өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Хонь

Хонинууд энэ өдөр тун бардам, ихэмсэг байх ч энэ нь хайртад чинь заавал таалагдана гэсэн үг биш. Туршилт хийгээд үзэхэд болно. Хэрэв өнөөдөр гэргий, нөхөр, хайрт чинь таны дэргэд тайван амгалан байвал тэд чиний бүх дутагдлыг уучилдаг, үнэхээр хайртай гэсэн үг. Гэхдээ заавал туршилт хийх шаардлага байхгүй, бүтэн өдрийг нэг нэгнээ уурлуулалгүй, эвтэй өнгөрөөхөд л болно.

Үхэр

Өнөөдөр од эрхэс танд мөрөөдөмтгий, романтик ааш өгнө. Үхэрнүүдийн толгой жирийн амьдралаас хол хайр дурлалын янз бүрийн уран сэтгэмж, зөгнөлөөр дүүрнэ. “Алиса гайхамшгийн оронд” байгаа мэт гайхалтай адал явдалтай учрахад та бэлэн болжээ. Гайхамшигт үнэн сэтгэлээсээ итгэх юм бол үнэхээр гайхамшигт явдал тохиолддог гэдэг. Харж л байя.

Ихэр

Энэ өдөр ихрүүд уран зөгнөл, мөрөөдөлдөө итгэх хэрэгтэй. Ялангуяа байнга бодогддог, хурц сайхан мөрөөдөл. Өнөөдөр та өөрийн зөгнөл, зүүднийхээ далд утгыг зөн совингоороо тайлж чадна. Таалагддаг хүнтэйгээ хэрхэн харьцах, хаана, хэзээ хайр дурлалаа олж болох зөвлөгөө, зааврыг та зүүд, мөрөөдлөөсөө олох болно.

Мэлхий

Мэлхийнүүдэд хайрттайгаа хамт хийх олон сонирхолтой төлөвлөгөө, санаа хуримтлагдаад удаж байгааг чинь гараг эрхэс сануулж байна. Төлөвлөгөөгөө биелүүлэх цаг нь иржээ. Энэ өдрийг та хайртай хүнтэйгээ хамт суугаад хийх зүйлийнхээ тодорхой дарааллыг ярихад зориулаарай. Тавилга худалдан авах, аялалд гарах, бүр хурим хийх ч байсан одоо сайн ярилц. Өнөөдөр л ярилцахгүй бол мөрөөдөл чинь мөрөөдөл чигээрээ л үлдэнэ шүү.

Арслан

Хайртынхаа хобби, сонирхлыг хуваалцах өдөр. Эсвэл өөрийнхөө сонирхлыг түүнтэй хуваалцаж болох юм. Дуртай киноныхоо тасалбарыг аваад хайртаа урих, үгүй бол түүнд бүжиглэж үзүүлсэн ч болно. Амраг чинь хөлбөмбөг сонирхдог бол өнөөдөр дуртай багийнх нь тухай яриулах ч бас сайхан бэлэг. Ер нь энэ өдөр нэг нэгнээ сайн танин мэдэхэд тустай, сонирхолтой өдөр байх болно.

Охин

Охидын толгойд хайртынхаа өмнө санаашран, гуниглан суух хүсэл төрнө. Үнэхээр гунигтай байж болох ч ихэнхдээ эрхэлж, туних хүслээр санаа алдан суух юм. Туяхан, эмзэгхэн гэдгээ харуулж, өрөвдүүлж, бэлэг өгөх хүслийг түүнд төрүүлж яагаад болохгүй гэж? Гэхдээ энэ “үзүүлбэр” тань амжилт олохгүй байх магадлалтай. Нулимсаар биш инээд баяслаар та энэ өдөр хөөрхөн бэлэг авах магадлал өндөр байна.

Жинлүүр

Хайрттайгаа харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ бодох өдөр. Магадгүй сүүлийн үед та харилцаандаа сэтгэл хангалуун бус байгаа байх. Эсвэл та хоёр шинэ түвшинд гарахаас эргэлзээд, хүлээгээд байна уу? Сонголт хэцүү байсан ч энэ өдөр та бүхнийг тунгааж, за юу, үгүй юу гэдгээ тодорхойлж, зөв зүгт урагшлаарай. Эцсийн эцэст үүрд мөнх нэг байрандаа л байгаад байж болохгүй шүү дээ.

Хилэнц

Хилэнцүүд бүтэн өдрийг дотроо зөрчилдөж өнгөрөөнө. Бодол санаа, хүсэл зориг тань зөрчилдөнө. Та өөрийнхөө юу хүсэж байгаагаа ойлгоогүй байж эргэн тойрны хүмүүсээ гомдооно. Урьд өмнө найзалж байсан хуучин амрагуудтайгаа одоогийн хайртаа харьцуулж, бухимдана. Мэдээж өмнө нь сайн сайхан байсан байх, гэхдээ яг одоо хажуудаа байгаа хүнийг хайрлаж байж л урагш ахих болно.

Нум

Хайртай дотнын хүний чинь хэлсэн ганц үг, хийсэн нэг үйлдэл таныг бухимдуулна. Гэхдээ тэр танд дургүй болоод, та уурлуулах юм хийсэн болоод ингэж байгаа хэрэг биш. Энэ өдөр маш жижигхэн шалихгүй зүйлээс ч хэрүүл маргаан урган гарна. Хэрэв муудалцаад эхэлбэл нэг өдөр ч багадах тул юуг ч тоолгүй, чулуун хөшөө мэт суух нь танд амар. Хэсэг хугацааны дараа та хоёрын бухимдал ор мөргүй алга болсныг анзаараад та гайхах болно.

Матар

Энэ өдрийн од эрхсийн байрлал тун их бухимдал авчрах учир матрууд бөглүү, зайдуу газар очиж нуугдахыг хүснэ. Ойр дотнын хүмүүстээ гомдол тавьж болохгүй. Сэтгэл санаа тавгүй байгаагаа анзаарангуутаа хүмүүсээс зайгаа барьж, чимээгүй суу. Ингэснээр хэрүүл маргаангүй өдрийг өнгөрөөж чадна.

Хумх

Сайн цаг иртэл шүүмжлэлээ хойш нь тавихыг зөвлөж байна. Таны хурц ухаан, хорон ёжтой үг энэ өдөр эрчээ авах тул хайртдаа болгоомжгүй үг хэлэхээс сэргийл. Хэрэв та хамаагүй үг хэлбэл амрагаа насан турш нь гомдоох эрсдэлтэй. Хэт ухаалаг царай гаргахын оронд тун эелдэг, хуурамч дипломат зан гарга. Хамгийн зөв арга бол маргааш болтол чив чимээгүй байх.

Загас

Энэ өдөр та мөнгө, ялангуяа мөнгөний асуудлын талаар хэт их бодож болохгүй. Хэтэвчинд тань мөнгө бага байлаа гээд болзооноос зугтаж, хүнээс ичиж зовоод байх хэрэггүй. Хайр дурлал, харилцаанд мөнгө хамгийн чухал нь биш. Хэрэв загаснууд ухаалаг байвал энэ өдрийг жинхэнэ хайр дурлалын баяр болгон хувиргаж чадна. Гэртээ романтик үдшийн зоог барьж яагаад болохгүй гэж? Гол нь сэтгэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top