ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхнийг сонирхолтой өдөр хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

Хонь

Сэтгэлийн хөдлөлөөр хөдөлдөг хониныхонд шийдвэр гаргахдаа амбиц, хүсэлдээ хөтлөгддөг. Бусад үед бодит нөхцөл байдлыг буруу үнэлбэл таагүй зүйл авчрах байлаа. Гэхдээ өнөөдөр биш. Таны хурд амжилтад хүргэнэ. Энэ өдөр шүүмжлэл, хатуу тоглоом шоглоомоос зайлсхийхийг зөвлөж байна. Хурц эд хэрэгсэлтэй болгоомжтой харьцаарай.

Үхэр

Энэ өдөр онц гойд зүйл хүлээх хэрэггүй. Тайван өнгөрнө. Сайн ажиллаж эсвэл амрахад цагаа зарцуулна. Эхэлсэн ажлаа дуусгаж, ажлын төлөвлөгөө гаргаж, гэрээ цэвэрлэх цаг нь иржээ.

Ихэр

Ажлын чадвар сул байх тул хүндрэл, бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Залхуу зангаа өөгшүүлэх хэрэггүй. Шийдэгдээгүй асуудал хуримтлагддаг тул хүч гаргаж, эхэлсэн ажлаа дуусгаарай. Энэ өдөр шинэ төсөл эхлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Сул талаа засахгүй бол цаашид саад болно.

Мэлхий

Үр бүтээлтэй, сонирхолтой өдөр хүлээж байна. Та өнөөдөр шийдэмгий, найрсаг, санаачилгатай байна. Төлөвлөгөөгүй аялалд гарч, гудамжинд санамсаргүй хүнтэй танилцаж магадгүй. Үдшийг эмэгтэйчүүдтэй өнгөрүүлнэ. Харин эрчүүдтэй хэл амаа ололцож чадахгүй.

Арслан

Од эрхэс танд амжилт амлаж байна. Хүнд асуудлууд гэнэт хялбархан шийдэгдэнэ. Зөвхөн өөрийн асуудлаа шийдээд зогсохгүй ойр дотнынхондоо тусална. Танд өгсөн зөвлөгөөг сонсоорой. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт томоохон ашиг авчирна. Хайр сэтгэлийн харилцаа хүнд байх болно. Жижиг зүйл дээр анхаарлаа бүү хандуул.

Охин

Юу чаддагаа харуулах таатай цаг үе. Удирдлага болон түншдээ сайхан сэтгэгдэл төрүүлэхэд туршлага, мэдлэг тань хэрэг болно. Дотнын хүнд нь таны дэмжлэг хэрэгтэй болно. Тэр үүнийг шууд хэлэхээс нэрэлхэх тул дотнын хүмүүстээ илүү анхаарал хандуулаарай.

Жинлүүр

Санхүүгийн асуудлаа шийдэхэд муугүй өдөр. Жижиг хэмжээний мөнгөн бэлэг хүлээгээрэй. Та дэмий зүйлд санаа зовж, жижиг зүйлийг том болгодог зангаа хянаарай. Хатуу тоглоом, шоглоомоор бусдыг өөрийн мэдэлгүй гомдоох вий. Сэтгэл санааны таагүй байдлаа засах нь чухал. Үүний тулд явган алхаж, бага зэрэг биеийн тамираар хичээллээрэй.

Хилэнц

Шинэ мэдээллийг хөнгөн бөгөөд хурдан хүлээн авдаг. Мэргэжлээ дээшлүүлж, сурч, унших хэрэгтэй. Шинэ танилуудтай ярилцсанаар таны сэтгэл санаа өөдрөг болно. Нээлттэй байвал хувь заяа танд шинэ найз, нөхөд бэлэглэнэ. Таны сэтгэлийг эртнээс татаж буй хүнтэйгээ романтик болзоонд явна.

Нум

Ажлын ачаалал таны сэтгэл санааг тавгүй болгоно. Ажлаа бусдад даалгавал дээр. Яарах хэрэггүй. Кофе, цэвэр агаар, шувуудын жиргээ зэрэг жижиг зүйлээс сэтгэл ханамж аваарай. Танд хаягласан шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөрэй. Өөрийгөө хайрлаж, өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавиарай.

Матар

Тэвчээр, хошин мэдрэмж танд энэ өдрийн таагүй үйл явдлыг даван туулахад тусална. Эргэн тойрны хүмүүс үгсэж, таны уурыг барах гэж байгаа мэт санагдана. Сэтгэл хөдлөлдөө авталгүй, нөхцөл байдлаас нэр хүндтэй гарахыг хичээгээрэй. Аливаа эхлэл амжилттай болно. Амлалт өгч, санхүүгийн гэрээ, хэлцэл байгуулахаас зайлсхийгээрэй.

Хумх

Байгалиас заяасан сэтгэл татам байдал тань ажилд нь тусална. Ашигтай хэлцэл, нөлөө бүхий хүнээс тусламж авч магадгүй. Том амжилтад хүрэхийн тулд залхуурах хэрэггүй. Жижиг бэлэг эсвэл хүссэн зүйлээ худалдаж авбал сэтгэл санааг тань өргөнө.

Загас

Удаан хойшлуулсан ажлаа эхлүүлэх зориг гаргавал энэ өдөр маш үр бүтээлтэй байх болно. Шаргуу зан, хариуцлагатай байдал танд тусламж авчирна. Хуучин найз нь сайхан мэдээ дуулгана. Сонирхолтой газар очин, цагийн мартагдашгүй өнгөрөөх магадлал өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top