Хонь
Анхаарал шаардсан нарийн чимхлүүр ажилд амжилт гаргана. Төсвөө төлөвлөж, мөнгөө хуримтлуулаарай. Цэвэр агаарт алхвал нойргүйдлээс ангижирна.
Үхэр
Чухал шийдвэр гаргаж, томоохон өөрчлөлт хийхэд тохиромжтой өдөр. Маргаан, мэтгэлцээнд нөгөө талдаа хүндэтгэлтэй хандаарай. Эелдэг зан, ухаалаг хандлагын ачаар хүссэн зүйлээ авч чадна. Хоолоо тааруулж идэхгүй бол хоол боловсруулах эрхтэнд асуудал гарна.
Ихэр
Дайсантайгаа тэмцэлд орно. Зарим хүмүүс санаатайгаар итгэлийг тань олж аваад, дараа нь танд цохилт өгнө. Өөрийн гэсэн хил хязгаарыг тогтоо. Үдээс хойш гэнэтийн бэлэг авч, сайхан мэдээ дуулна.
Мэлхий
Энэ өдөр үр бүтээлтэй өнгөрч, сайхан дурсамж үлдээнэ. Цаг хэрхэн өнгөрснийг ч анзаарахгүй. Сонирхолтой санал хүлээн авч магадгүй. Үдэш арга хэмжээ, үдэшлэгт очихыг зөвлөж байна. Цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна сэргэлт авна.
Арслан
Таны хүлээсэн зүйл өнөөдөр ирэхгүй л болов уу. Тэвчээр зааж, хүчин чармайлтаа бүү зогсоо. Дэлгүүр хэсвэл сэтгэл нь сэргэнэ. Бусдын асуудлыг шийдэх гэж байгаад буруутав. Танаас гуйгаагүй л бол бусдын хэрэгт бүү оролцоорой.
Охин
Хойшлуулсан бүхнээ өнөөдөр амжуулаарай. Үүнд их цаг орохгүй. Үдэш нь сайн амрахад гэмгүй. Хуучин цагийн хоббигоо санаж, өөртөө анхаарал тавиарай.
Жинлүүр
Хуучны таагүй дурсамж сэдэрнэ. Өөрийгөө дахин цэнэглэх шаардлагатай. Аялалд гарах эсвэл идэвхтэй амрахад илүүдэхгүй. Үдэш зочин эсвэл гэнэтийн дуудлага хүлээн авч, төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэнэ.
Хилэнц
Уран илтгэгчийн авьяасаа нээнэ. Алиа яриа хэлэлцээ, танилцуулга зэрэг арга хэмжээ амжилттай болно. Боломжийг ашиглаад дайсантайгаа эвлэрэх тухай ярилцахад гэмгүй.
Нум
Нумынхны өмнө шинэ боломж нээгдэнэ. Танаас зоригтой шийд хүлээнэ. Эрсдэл гаргаж чадвал томоохон аз, амжилт ирнэ. Үүнийг дагаад мөн хариуцлага ч нэмэгдэнэ. Илүү их хөдөлмөрлөхөд бэлэн үү эсвэл бүх зүйлийг байгаагаар нь үлдээх үү гэж өөрөөсөө асуугаарай.
Матар
Өдрийн эхний хагас хүнд байх болно. Хариуцлагатай ажлаас зайлсхийгээрэй. Үдээс хойш сайн хөдөлмөрлөж, ажлаа эрт дуусгана. Үдэш сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Гэхдээ удаан үргэлжилнэ гэж найдах хэрэггүй. Болж байгаа зүйлсийг сонирхолтой тоглоом мэт хүлээн аваарай.
Хумх
Ямар нэгэн чухал ажил төлөвлөж байгаа бол туслах чадвартай хүмүүсийн эрэлд гараарай. Ажлын харилцаагаа хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Хуучин найз, танилууд руугаа утасдаарай. Хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй. Хэрүүл маргаанд хүргэхгүйн тулд аль аль нь биеэ барихыг хичээгээрэй.
Загас
Буруу шийдвэр гаргах эрсдэл өндөр байна. Байгаа мэдээллээ дахин нэг нягталж үзэхэд илүүдэхгүй. Утсаар ярьж, нөхцөл байдлыг тодруул. Мэдэж авсан зүйл тань гайхшируулна. Та шүтэн бишрэгчтэй болох магадлал бий.
Сэтгэгдэл ( 0 )