БНХАУ-ын Хайнань мужийн Боаод энэ сарын 28-31-нд болж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад 50 гаруй улс, бүс нутгийн хоёр мянга орчим төлөөлөгчид оролцож байна гэж Азийн төлөөх Боаогийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун мэдээлжээ. Арга хэмжээг 40 улс, бүс нутгийн 170 гаруй хэвлэл мэдээллийг байгууллагыг төлөөлсөн 1100 сэтгүүлчид сурвалжилж байна. Чуулга уулзалт Хөгжил ба оролцоо, Үр ашиг ба аюулгүй байдал, Бүс нутаг ба дэлхий дахин, Одоо ба маргааш гэсэн сэдвийг хэлэлцэж байна.
“Хэлэлцүүлгүүдийн явцад тодорхойгүй дэлхийд тодорхой байдлыг бий болгох, сорилтуудыг даван туулах зорилгоор улс хоорондын хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Түүнчлэн хөгжлийг дэмжих зорилгоор нээлттэй байдал, оролцоог хангахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг зорьж байна” гэж Ли Баодун онцолжээ. Чуулга уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М.Саид Ази нь дэлхийн хөгжлийг гол хөдөлгүүр хэмээн мэдэгдээд 2023 онд Азийн эдийн засгийн өсөлт 4.6 хувьд хүрэх төлөвтэй байна хэмээн мэдээлэв.
Дэлхийн эдийн засгийн даяаршил улс болон үндэстэн хооронд баялгийн тэгш бус хуваарилалтад хүргэж байна гэж Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева мэдэгдэж, энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг уриалав. Тэрбээр мөн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг солонгоруулан, хамгаалах шаардлагатай байгааг онцолжээ. Азийн төлөөх Боаогийн форум нь 2001 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус олон улсын байгууллага юм. Тус байгууллагын үйл ажиллагаа нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих, Азийн улс орнуудад хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэхэд чиглэдэг.
Сэтгэгдэл ( 0 )