НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Азийн төлөөх Боао” форумын дарга Бан Ги Мүүн Монгол Улсад албан ёсоор айлчлах гэж байна. Тэрээр “Баоо Улаанбаатарын бага хурал”-д оролцохоор айлчилж байгаа юм. Бан Ги Мүүн Улаанбаатарын бага хуралд “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” ерөнхий сэдвээр илтгэл тавих юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа албан ёсоор өгсний дараа БНХАУ-ын санаачилсан “Азийн төлөөх Боао” форумын даргын албан тушаалд 2018 оноос хойш томилогдон ажиллаж байгаа билээ. Тэрээр НҮБ-ын дарга байхдаа 2009 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан юм. Тэрээр өнөөдөр 17:00 цагт Улаанбаатар хотноо газардана.
Сэтгэгдэл ( 0 )