АЙЛЧЛАЛ: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхана

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл Бүгд Найрамдах Хятад Улсад албан ёсны айлчлал хийж байна.  

Айлчлалын эхний өдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдөр тэрбээр тус улсын Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцсан юм.


Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой бөгөөд Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг.  Тиймээс улсын эзэмшлийн газрыг тээвэр логистикийн төв болгож манай улс далайд гарцтай болох боломжтой учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавьсан юм. 

Өнөөдөр айлчлалын хоёр дахь өдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төлөөлөгчдийн их Хурлын Байнгын хорооны дарга Жаө Лөүжид бараалхана. 

Түүнчлэн энэ өдөр Бүгд  Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинд мөн бараалхах гэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top