ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан шинэ шүтэн бишрэгчтэй болно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Хонь

Ирээдүйд ашигтай хүнтэй танилцах, тасарсан харилцаагаа сэргээх магадлал өндөр байна. Романтик нөхцөл байдалд автах ч толгойгоо алдах хэрэггүй. Энэ зөвлөгөө ялангуяа нөхөртэй эмэгтэйчүүдэд хамаатай.

Үхэр

Албан тушаал ахих, орон байрны болон хөршийн асуудлаа шийдэхэд тохиромжтой өдөр. Таны ярианы чадвар ажил, хэргээ хурдан амжуулахад тус болно. Үдэш найзууд болон хайртай хүнтэйгээ алжаалаа тайлаарай.

Ихэр

Энэ өдөр сүй тавих, хүүхэдтэй болсон тухай мэдээ авах зэрэг хувийн амьдралд тань чухал үйл явдал тохиох магадлал өндөр байна. Гэр бүлийн амьдрал эхлэх, орон байр худалдан авах зэрэгт таатай өдөр.

Мэлхий

Энэ өдөр хүнд мөнгө зээлэх эсвэл өр тавих хэрэггүй. Хэмнэж сурахад илүүдэхгүй. Сэтгэл зоволгүй ямар нэгэн зүйлээс татгалзах тухай бодоорой.

Арслан

Шинэ шүтэн бишрэгчтэй болох боломж их байна. Үйл явдал хэтэрхий хурдан өрнөж байгаа мэт бодол танаас салахгүй. Хөнгөн хэмээн хэлүүлэхээс айхгүй бол хувь заяандаа итгэ. Хайрын түүх удаан үргэлжлэхгүй ч адал явдлаар дүүрэн байх болно.

Охин

Төсөвт алдаа гарсны улмаас таны хуримтлал бага зэрэг нимгэрч болзошгүй. Зардал гаргасандаа бүү харамсаарай. Санхүүгийн асуудал тань удаан ч гэсэн сайжрах тал руу явж байна. Найз нөхөдтэйгөө сэтгэлээр яриа өрнүүлж, хэвийн байдлаасаа гараарай. Найзуудаа цуглуулахад шалтгаан хэрэггүй.

Жинлүүр

Урт хугацааны төлөвлөгөө гаргахад таатай өдөр. Ажлаа солих, зуны амралт авах, өөр хот руу шилжин суурьших зэрэг төлөвлөгөө гаргаарай. Гэхдээ үйл явдлыг түргэтгэх хэрэггүй. Аливаа өөрчлөлтийг сайтар бодох хэрэгтэй.

Хилэнц

Аливаа ажлыг бие даан хийхийг эрмэлзээрэй. Бусдаас дэмжлэг авна гэж найдах хэрэггүй. Шаргуу хөдөлмөрлөсний шан болгож үдээс хойш залхуураад ав. Хувийн амьдрал нь тогтуун, уйтгартай байна.

Нум

Богино хугацааны томилолт, ажил хэргийн уулзалт зэрэг өдөр тутмын ажил мундахгүй. Мөнгөө гамнаж, шаардлагагүй бол зээл авахаас татгалзаарай. Хэтрүүлэн идэх хэрэггүй.

Матар

Хүсээгүй хүнээс дуудлага ирэх, санамсаргүй хүмүүстэй утгагүй яриа өрнүүлэх нь таны уурыг барна. Жижиг зүйлд анхаарлаа хандуулалгүй зөвхөн чухал асуудалд төвлөр. Хов жив, хоосон яриа сонсох хүсэлгүй бол зүгээр л чихээ бөглө.

Хумх

Уйтгартай хүнтэй сунжирсан, уйтгартай яриа өрнүүлснээр эрч хүчээ алдана. Цагаа үрж, сэтгэлээр унахгүйн тулд өөдрөг зүйлийн тухай бод. Хүмүүжилтэй хүн болох гэж хичээх хэрэггүй. Хэрэггүй яриаг шууд таслаарай. Үдэш нь өөртөө баг хэмжээний үдэшлэг зохиогоорой.

Загас

Ажил хэргийн уулзалт, арга хэмжээ амжилттай болно. Та өнөөдөр бусдын анхаарлын төвд байж, хэрэгтэй хүмүүстэй танилцаж магадгүй. Оройг гэртээ тав тухтай өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top