Хонь
Мэдлэгээ тэлэхэд таатай өдөр. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зарцуулж, ном худалдан авах эсвэл шинжлэх ухааны сэдэвтэй кино үзээрэй. Гэхдээ өөрийгөө хүчлэх хэрэггүй. Сонирхсон салбарыг сонгоорой.
Үхэр
Таны сайхан сэтгэл өнөөдөр бүх дутагдлыг нь нууна. Сэтгэлийн дэмээ гудамжны амьтад эсвэл өнчин хүүхэд зэрэг зөвхөн хэрэгтэй хүнд өгөөрэй. Шинэ нөхөрсөг харилцаа үүсгэхэд тохиромжтой өдөр.
Ихэр
Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх тул анхны оролдлогоор зөв шийдвэр гаргах боломж өгөхгүй. Сэтгэл зүйн хувьд уналтад орох магадлал өндөр. Таагүй байдалд орохгүйн тулд найз нөхөд эсвэл хайртай хүндээ хандаарай. Хэзээ хэзээнээс илүү өнөөдөр танд хөндлөнгийн бодол хэрэгтэй.
Мэлхий
Аливаа төрлийн уран бүтээлд таатай өдөр. Зураг зурах, шүлэг бичихээс таашаал аваарай. Гэртээ тав тухтай байдал бүрдүүлэхэд цаг зав гарга. Хөшиг эсвэл тавилгаа солихыг зөвлөж байна.
Арслан
Хэврэг, турьхан нуруундаа бүх ажлаа овоолох шаардлага байхгүй. Цаг хугацааг зөв хуваарилж, амрахаа мартуузай. Ажил дээр нь өөрчлөлт эсвэл гэнэтийн зүйл гарч магадгүй. Энэ өдөр туйлын завгүй байх ба өнөөдөр өгсөн амлалт биелэгдэхгүй байх талтай.
Охин
Орой барьсан үдшийн зоог, амттан таны гадаад төрхөд сайнаар нөлөөлөхгүй. Амьдралын эрүүл хэв маягийг сонгож, фитнест бүртгүүлж, аль болох ногоо ихээр худалдан аваарай. Зөв хооллолтын тухай ном уншихыг зөвлөж байна.
Жинлүүр
Хуучин танил таны анхаарлыг татах гэж хоргооно. Өнгөрснөөс ирсэн зочныг нөхдийн хүрээлэлд оруулах эсэх нь таны зорилгоос шалтгаална. Ямар шалтгаанаар та хоёрын харилцаа тасарсныг санаарай. Магадгүй энэ харилцаанд цэг тавьсан нь дээр.
Хилэнц
Ахуйн өдөр тутмын ажлаа хойш тавихыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр спортоор хичээллэхэд сайхан өдөр. Спорт заал явах хүсэл төрөхгүй бол гэртээ дасгал хийж, хөлсөө гаргахад гэмгүй. Ингэснээр та шаардлагатай эрч хүчээ нөхөж, сэтгэл санаа тань өөдрөг болно.
Нум
Өнөөдөр бүх зүйл эсрэг тэсрэг байна. Ажил хэрэг хүссэн үр дүн аврахгүй ч хамт олныхоо дунд нэр хүндээ өргөнө. Гэрт нь жижиг хэрүүл маргаан үүсэж, урилгагүй зочин ирж магадгүй. Үдшийг ганцаараа өнгөрүүлэхийг хүснэ. Тиймээс олон хүнтэй газар руу очих хэрэггүй.
Матар
Гаднын нөхцөл байдал сайтар боловсруулсан төлөвлөгөөг нь нурааж болзошгүй. Яай гэхэв, зорилго бүхэн биелэгдэх боломжгүй. Ирээдүйд харин хүслээ биелүүлэх боломжтой. Харин өнөөдөр өөр зүйлд анхаарлаа хандуул. Жижиг зүйлээс таашаал авахыг хичээгээрэй.
Хумх
Хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрүүлснээр сэтгэл санаа нь тогтворжино. Холоос зочин ирнэ гэсэн бодолтой худалдан авалтаа төлөвлөөрэй. Тэд танайд нэг бус өдөр зочилж магадгүй шүү. Сүүлийн мөчид сандрахгүйн тулд эртнээс бэлтгэлээ базаагаарай.
Загас
Мэдээллийг сайтар нягтлаарай. Луйвардуулах, хууртаж болзошгүй. Зөвхөн найдвартай гэсэн хүндээ л итгээрэй. Эргэлзэх зүйл гарвал дотнын хүнээс зөвлөгөө аваарай. Томоохон худалдан авалт хийхэд тохиромжгүй өдөр.
Сэтгэгдэл ( 0 )