ӨРНИЙН ЗУРХАЙ: Нум дампуурч, мэлхий од болох өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Хонь

Хонинууд их стресс дунд өдрийг өнгөрөөнө. Эргэн тойрны хүмүүс бүгдээрээ түүнийг л гомдоож, уурлуулах хүсэлтэй байгаа мэт санагдана. Үнэндээ тийм биш шүү. Бүгд өөр өөрийн ажилтай, завгүй байгаа тул танд анхаарал тавьж чадахгүй байгаа юм. Өөрөө өөрийгөө болгоод уурлалгүй ажлаа амжуулаарай.

Үхэр

Өнөөдөр од эрхсийн тааллаар үхрүүд сэтгэлийн хүчтэй хөдлөлд олон удаа автах болно. Ямар нэг үйл явдал, гэнэтийн уулзалт гээд сэтгэлийг чинь хөдөлгөх зүйл маш олон тохиолдоно. Зүрхний эмээ бэлтгээрэй. Энэ өдөр таны зүрхэнд хайр дурлалын гал бамбар мэт дүрэлзэн асах магадлалтай. Гэхдээ сэтгэл зүрх яаж ч хөдөлж, булиглаж байсан ч яарсан шийдвэр гаргаж болохгүй. Учир нь ганц, хоёр өдрийн дараа байдал өөрчлөгдөх болно.

Ихэр

Жижиг сажиг зүйлд ч анхаарлаа хандуулаад, юм бүхнээс өө хайх өдөр. Бүтэн өдөр биеэ барьж чадахгүй, бухимдана. Үүнээсээ болоод хүмүүст хөгийн, инээдэмтэй харагдаж байгаагаа ухаараарай. Өнөөдөр та сайн, муу бүх зүйлийг тоглоом шоглоом болгон өнгөрөөх хэрэгтэй. Тайван амгалан байж энэ өдрийг өнгөрүүлбэл цааштай тустай.

Мэлхий

Өнөөдрийг мэлхийнүүд өрнөж байгаа үйл явдлын голд өнгөрүүлнэ. Олон нийтийн анхаарлын төвд хэд хэд ороод амжина. Хүмүүсийн анхаарлыг татах тун амархан. Амжилт, эд баялгийн сэдвээр яриад үз. Их хэмжээний мөнгө, нийгмийн тансаг давхаргын таларх яриаг чинь бүх хүн шимтэн сонсоно. Сонирхолтой хүмүүстэй танилцах өдөр.

Арслан

Хамаагүй юм ярихаас болгоомжлох өдөр. Ойр дотнын хүмүүсээ гомдоох магадлал маш өндөр байна. Жирийн нэг яриа нэг мэдэхэд хэрүүл маргаан болон хувирч, магадгүй аяга тавгаа хагалаад эхлэх эрсдэлтэй. Тиймээс өдрийг чив чимээгүй өнгөрөөвөл зохилтой. Гэр бүлийнхэн, анд нөхөдтэйгөө ярилцахдаа эвгүй сэдэв, хувийн нууц хөндөж огт болохгүй.

Охин

Маш их ярьж, муугаар хэлбэл чалчих өдөр. Таны яриа ихэвчлэн их мөнгө, том амжилтын талаар өрнөх бөгөөд яагаад охидод энэ бүхэн байхгүй вэ гэдгийг дүгнэх гэж оролдоно. Охид өөрсдөө ч мэдэлгүй энэ ярианы дараа хамт олон дундаа “Засаршгүй мөрөөдөгч” хочтой болж үлдэнэ.

Жинлүүр

Жинлүүрүүдийн санхүүгийн байдал эрс өөрчлөгдөж магадгүй өдөр. Гэхдээ муу талдаа шүү. Мөнгө төгрөгтэй холбоотой ямар ч асуудалд маш болгоомжтой хандаарай. Хайртай дотнын хүнтэйгээ ч анхааралтай харилцах хэрэгтэй. Жижигхэн үл ойлголцол ч салхи, шуурга үүсгэж, олон хоног намдахгүй.

Хилэнц

“Агуу ихийн дэмийрэл” тусах өдөр. Хэрэв хилэнцүүд хохирол хүлээхийг хүсэхгүй байгаа бол даруу, төлөв байгаарай. Өөрийн амбицаа боломжтойгоо харьцуулж байж, элдэв мэдэгдэл, яриа хий. Наполеон мэт том төсөл, төлөвлөгөө боловсруулах нь муу зүйл биш ч зарим Наполеон дампууран төгсөж байсныг бүү мартаарай.

Нум

Энэ өдөр Нумын бүх төсөл төлөвлөгөө нөхцөл байдлын улмаас нуран унана. Урсгал сөрөн сэлж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хачирхалтай нь нумд эсэргүүцэн тэмцэх ямар ч хүсэл төрөхгүй. Бараг хүссэн хүн бүхэн таныг унагааж, цохих болно. Тэгэхээр хүссэн хүсээгүй ч алалдан тэмцэж байж, амиа авч үлдэх болно.

Матар

Аль хөл дээрээ боссоноос их зүйл шалтгаална. Зөв хөлөөсөө боссон бол бүх зүйл сайхан биш бүр хэт сайхан бүтэж, цэнгэлийн манлайд хүрнэ. Харин буруу хөлөөсөө боссон бол юу ч хийсэн бүтэхгүй. Тэгэхээр өглөө босоод алт хөлөөсөө боссоноо ажигла. Эргэлзээ төрөөд байвал дахиж хэвтээд дахин босоорой.

Хумх

Тэсвэр тэвчээр шаардлагатай өдөр. Жижигхэн уур хилэн ч хар салхи болон хувирч, энэ өдрийн бүх төлөвлөгөө, ажил бүтэхгүй болох юм. Нэг үгээр хэлэхэд өнөөдөр та уураа барь. Үнэхээр барьж чадахгүй, тэсрэх гээд байвал зайтай газар ганцаараа очоод чанга гэгч нь бархирч, тайвшир. Уур хилэнгээ маргааш, нөгөөдөр хүртэл хойшлуул.

Загас

Загасны толгой энэ өдөр төрөл бүрийн төлөвлөгөө, төслөөр дүүрнэ. Маш сайн зүйл. Учир нь өнөөдөр хувь заяа танд энэ бүх төлөвлөгөө биелүүлэх 100 хувийн боломж олгох болно. Энэ сайхан боломжийг бүү алдаарай. Олон хүнтэй шуугиантай орчноос бүү зугт. Тийм газар л танд амжилт ирэх юм шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top