ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон сөрөг сэтгэл хөдлөлд бүү автаарай

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Хонь

Энэ өдөр олон тооны хариуцлагатай даалгавар авч, удирдлагын зүгээс танаас хэт өндөр хүлээлт ирж, ачаалалтай ажиллана. Төрмөл амбицтай хониныхонд энэ долоо хоногт илүү их хүч хайрлах тул ажлаа амжилттай гүйцэтгэж, албан тушаал ахих шинэ боломж гарна.

Үхэр

Энэ өдөр та бусдаас илүү таныг хүрээлж буй хүмүүсийн байдлыг ойлгож, мэдэрнэ. Энэ нь ажилд нь маш их хэрэг болно. Ялангуяа ярилцлага эсвэл чухал гэрээ байгуулахаар төлөвлөсөн бол. Энэ өдөр онцгой чухал ажил байхгүй ч гэсэн аливаа асуудлыг шийдэхдээ бусадтай ярилцаж, зөвлөөрэй.

Ихэр

Өнөөдөр сэтгэл хөдлөл, би үзэлдээ хөтлөгдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Удирдлагатайгаа эсвэл чухал түнштэйгээ сөргөлдөх, ажлаасаа гарах хүсэл гэнэт төрж болзошгүй. Ийм сэтгэл хөдлөлд автахгүй байх нь дээр. Хүлээцтэй байж, бүх зүйлээ сайтар бодож тунгаагаарай.

Мэлхий

Өнөөдөр хурдаа хасаж, өөртөө цаг зав зарцуулах шаардлагатай. Одоогийн нөхцөл байдлын талаарх таны бодол тийм ч зөв биш. Тиймээс дүгнэлт хийх, шийдвэр гаргах эсвэл бусдыг буруутгах гэж яарах хэрэггүй. Анхаарал сарних, хэрэгтэй зүйлийг санахгүй байж магадгүй.

Арслан

Аливаа маргаан, үзэл бодлын зөрчлөөс айх хэрэггүй. Аливаа ярилцлага, санал зөрчилдөөн хүртэл эерэг үр дүн авчирна. Дуугүй байх хэрэггүй. Учир нь таны санал зөв байх болно.

Охин

Энэ өдөр танд санхүүтэй холбоотой олон асуулт, зорилт авчирна. Эдгээр асуудлууд бусдаас шууд хамааралтай байх тул таныг хилэгнүүлнэ. Сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг зөвлөж байна. Учир нь асуудлыг шийдэхгүйгээс гадна зөрчил үүсгэж болзошгүй.

Жинлүүр

Ажлын анхны өдөр гэхэд та ажил дээрээ итгэлтэй байх болно. Удирдлага тань таны санал, санаачилгыг зохих ёсоор үнэлж, харин хамт ажиллагсад нь танд хүндэтгэлтэй хандана. Ажил хэргийн түншүүдтэй холбоо тогтооход тохиромжтой.

Хилэнц

Ажил хийх хүсэл төрөхгүй. Хувийн ажил илүү их анхаарал шаардах ч сэтгэл санааны байдал ажил хийхэд саад болно. Тиймээс даваа гараг хүнд өдөр мэт санагдана. Хамгийн гол нь өөрийгөө ачаалах хэрэггүй.

Нум

Долоо хоногийн эхээр нумынхан гэрэлтэнэ. Хүмүүстэй харилцахад хялбар байх ба хүмүүс таныг хүрээлнэ. Аливаа эхлүүлсэн ажил нь бүтэж, мөнгө хангалттай хүрэлцэх ба аливаа харилцаанд сэтгэл хангалуун үлдэнэ. Хувийн амьдрал, ажил хоёроо холихгүй байхыг зөвлөж байна.

Матар

Энэ өдөр танд олон шинэ санаа төрнө. Бүгд мэргэн байхгүй ч тайвнаар эргэцүүлэн бодож, ач холбогдолтой гэснийг нь сонгох боломж олдоно. Ийм төлөвлөгөөг хурдан хэрэгжүүлэх боломжгүй. Шинэ ажил өдөр тутмын ажилд саад болно.

Хумх

Ажил дээр нь тодорхой хэмжээний эмх замбараагүй байдал ажиглагдана. Гэнэтийн хүмүүс ажилд нь саад учруулж, өөр тийш нь чиглүүлж магадгүй. Үүссэн нөхцөл байдалд төвлөрөхөд хүнд байх ч өөрчлөлтийн дүнд бүх зүйл илүү сайхан болсныг ойлгох болно.

Загас

Ажлын долоо хоногийн эхний өдөр стресстэй байх ч удалгүй бүх зүйл хивэндээ орно. Хамгийн гол нь болж буй зүйлсийг хэтэрхий ойр хүлээн авалгүй, дарамттай орчинд автахгүй байх нь чухал.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top