Жүжигчин Эмбер Херд Холливудыг орхисон гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Өнгөрсөн жил экс нөхөр болох жүжигчин Жонни Депптэй шүүхийн маргаантай байсан тэрээр багагүй шүүмжлэлд өртсөн. Нэгэн эх сурвалж түүнийг охин Оонагийн хамтаар Испанийн Мадрид руу нүүсэн хэмээн мэдээлжээ.
Эмбер Хердийн найз "Би Хердийг Холливудыг орхиж, охин Оонагийн хамтаар Испани руу чимээгүйхэн нүүсэн гэдгийг батална. Тэр Испани хэлтэй. Охиноо энэ бүх чимээ шуугианаас хол байлгаж, аз жаргалтай байгаа. Би түүнийг ажилдаа, Холливуд руу буцах гэж яарна гэж бодохгүй байна. Цаг нь болохоор тэр өөрт тохирсон кино бүтээлээр эргэн ирэх байх" гэжээ.
Жүжигчин бүсгүй 2022 оны нэгдүгээр сард Калифорния дахь байшингаа 1.1 сая ам.доллараар зарсан. Үүнээс хойш Испанид ихэнх цагаа өнгөрүүлсэн тэрээр охиноо 2021 оны долоодугаар сард тээгч эхийн тусламжтайгаар төрүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Чи бас юугаараа тээлгэх вэ дээ
ЭНЭ ЮУГАА ТЭЭЛГЭХ ВЭ?