ЦУОШГ ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

Цаг уур, орчны шинжилгээний газар нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, найдвартай, түргэн шуурхай мэдээлэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд "Eco national" ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа ба Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон зөвлөх үйлчилгээний компанийн төлөөлөл хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх ажлын уулзалтыг хийлээ.

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартын сургалтууд, газар дээр болон баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, алсын зайн зөвлөгөө өгөх, ISO 9001:2015 Чанарын менежмент тогтолцоо стандартын дотоод аудиторын сургалт, дотоод аудит хийх зэрэг ажлууд хийгдээд байна.

Мөн зөрүүгийн шинжилгээ хийж, тайлан боловсруулах, байгууллагын төлөв байдлын үнэлгээ хийх, чанарын бодлого зорилтыг тодорхойлох, процессын зураглал боловсруулах, нийцлийн үнэлгээ зэрэг баримт бичгийг боловсруулах ажлуудад дэмжлэг үзүүлэн, сургалтуудыг төлөвлөгөөний дагуу ороод байгаа юм.

2025 онд багтан ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих, чанарын хяналтын хэлтэс, мэргэжилтэнтэй болох, дотоод аудитор бэлтгэх, баримт бичгийн сан үүсгэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх ажлууд хийгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu