Т.Доржханд: Хэн дуртай нь манай намд санхүүжилт өгөх боломжтой

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

 

ХҮН нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 1 тэрбум 95 сая төгрөгийн хандив цуглуулсан. Үүнийхээ 1 тэрбум 45 сая төгрөгийг нэг компанийн 37 охин компаниас авсан хэмээн УИХ-ын гишүүн Ө.Шижир чуулганы үеэр ярьсан. Уг асуудалд УИХ-ын гишүүн Д.Доржханд дараах тайлбарыг өгчээ. 

Т.Доржханд гишүүн "Улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой. Би гишүүн болох юм бол ийм асуудлыг чинь шийдье. Тийм болохоор надад хандив өг гэдэг зүйлийг ХҮН нам хийдэггүй юм. Тиймээс бид ил тод байдаг. Улс төрийн намууд хандиваар явна уу гэхээс өөрсдийн кармагаар явбал энэ чинь авлига шүү дээ. Хэн нэгэн хүн улс төрийн намд хандив орж ирлээ гэхэд тухайн нам илгээсэн хүнээс нь шалтгаалаад хандивыг нь авахгүй гээд буцаах эрх зүйн орчин байхгүй. 

Та нар П.Наранбаяр сайд, Б.Найдалаа гишүүн зодолдсон гэх мэдээлэл гаргасан. Та бүхэн эдгээр гишүүдтэй очоод уулзаарай. Зодоон болоогүй, зодолдсон зүйл байхгүй. Хүн намыг дотроо бужигнаантай юм байна, зодолддог юм байна гэх мэдээлэл их явж байна. Би хэлсэн, тийм зүйл байхгүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.137) 2025 оны 04 сарын 03

Энэ малыг хараа нам ннэг том олигархи компаниас бүрэн санхүүжигдээд явж бхад тоосон шингүй юм яриад сууж бдаг. Намынх үйл ажиллагаа нэр хүндэд шууд нөлөөлнө ш тээ. Жинхэнэ үхэр пм аа

1  |  0
Зочин(66.181.181.137) 2025 оны 04 сарын 03

Энэ малыг хараа нам ннэг том олигархи компаниас бүрэн санхүүжигдээд явж бхад тоосон шингүй юм яриад сууж бдаг. Намынх үйл ажиллагаа нэр хүндэд шууд нөлөөлнө ш тээ. Жинхэнэ үхэр пм аа

0  |  0
Close menu