Өнөөдөр 2025.04.04. Энэ оны 94 дахь өдөр бөгөөд он дуусахад 271 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 24 минутад мандаж, 19 цаг 26 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 7 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын луувангийн өдөр, Олон улсын интернэтийн өдөр, Олон улсын минагүйжүүлэх өдөр тохиож байгаа бол Тайвань Хүүхдийн баяр, АНУ Сэтгүүлчийг тэврэх өдөр, Ангол Энх тайвны өдөр, Сенегал Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр гэнэн урлагийн томоохон төлөөлөгч Эдвард Хикс, “Алтан бөмбөрцөг” шагналт жүжигчин Роберт Дауни, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналт жүжигчин агсан Хит Леджер, дэлхийн хошой аварга хоккейчин Роберт Луонго, дэлхийн хоёр удаагийн, Европын гурван удаагийн аварга сагсчин Руди Фернандес нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:
1581 оны энэ өдөр далайн дээрэмчин асан Фрэнсис Дрейк дэлхийг тойрон аялах аяллаа дуусгасантай холбогдуулан хатан хаан I Элизабет түүнд рыцарийн зэрэг хүртээв.
1790 онд Франц, Алжир хоёр 100 жилийн энхийн гэрээ байгуулжээ.
1896 онд Юконд алтны халуурал эхлэв.
1947 оны энэ өдөр Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
1949 оны энэ өдөр АНУ, Бельги, Их Британи, Голланд, Дани, Исланд, Итали, Канад, Норвег, Португал, Франц улс Умард Атлантын гэрээ байгуулснаар НАТО бий болжээ.
1973 онд Нью Йорк хотноо Дэлхийн худалдааны төвийн нээлтийн ажиллагаа болов.
2020 оны энэ өдөр Хятад улс коронавирусний халдварын эсрэг тэмцэж, амиа алдсан эмч нарын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр зарлав.
Билгийн тооллын 7. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал (20ц 54м).
Өнөөдөр үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )