Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэхийг ЗОГСООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

 

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч, газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Энэ үед автотээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлагад нийцүүлэх шаардлагатай. 

Иймд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаанд зогсоож байгааг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu