Хонь
Од эрхэс танд хувийн амьдралыг нь сануулна. Гэр бүл, хувийн орон зай, орон гэр зэрэг. Дуусгаагүй гэрийн ажлаа дуусгаж, ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж, ярилцаарай. Сэтгэл зүйн хувьд уян зөөлөн болж, өнгөрснөөс хариулт хайна. Дурсамж тодорч, өнгөрснөө эргэн санагалзана.
Үхэр
Энэ өдөр бүхий л асуудал шийдэгдэнэ. Хуучин харилцаа холбоо эсвэл ой санаа гэнэт сэргэнэ. Өнөөдөр хуучин найз нөхөдтэйгөө холбоо барьж, өнгөрснөө сэргээж, мартагдсан замаараа алхах хүсэл төрнө.
Ихэр
Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Илүү эмзэг болох хэдий ч ажлын чадварт нь огт нөлөөлөхгүй. Бизнестээ илүү няхуур, аж ахуйч болно. Зөн совингоороо зөв шийдвэр гаргаж, төсвөө илүү ухаалгаар зарцуулж, өөрийн болон өрөөлийн нууцыг илүү чанд хадгална.
Мэлхий
Хувийн хэрэгцээ, амбиц чухал тавигдана. Та өөрийн сайн чадваруудаа ухаалгаар удирдаж чаддаггүй. Чухал хүн, тэр дундаа удирдлагатай хамтран ажилласнаар зорьсондоо хүрэхэд нь түлхэц өгнө эсвэл сул тал болж, тэнцвэрийг нь хялбархан алдагдуулна.
Арслан
Од эрхэс хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Аялал, хувийн өсөлт, өөрийгөө илэрхийлэх зэрэг амбицаа түр мартаарай. Эс бөгөөс сэтгэл зүйн хувьд тогтворгүй болно. Хуучин болон хувийн харилцаа холбоо өнөөдөр хэрэг болно.
Охин
Өнгөрсөнтэй холбоотой эсвэл удаан хугацаанд сунжирсан нөхцөл байдалд илүү санаачилга, самбаачлагатай байхыг зөвлөж байна. Өмнөх зам нь хаалттай байгаа бол стандарт бус, жишээ нь морины нүүдэл хийх боломж гарна. Дэмжлэг, тусламжийг итгэлтэй хүмүүсээсээ хайгаарай.
Жинлүүр
Нөлөө бүхий хүмүүстэй ажиллахдаа илүү болгоомжтой байхад илүүдэхгүй. Ажил төрлийн хамтын ажиллагаа, гэр бүл дэх зөрчил ил гарна. Өрсөлдөгчтэйгөө нүүр тулах, түнш, удирдлагатайгаа харилцаагаа хурцатгах эрсдэл байна.
Хилэнц
Зөн совин, туршлага болон нөхцөл байдал таныг зөв замд хөтөлнө. Замд нь саад тотгор гарч ирвэл санаа зовох хэрэггүй. Хуримтлуулсан туршлага, бага зэргийн аз ямар ч саадыг давахад тус болно. Зөвхөн эрүүл мэндтэй холбоотой нөхцөлд хурдаа сааруулаарай.
Нум
Аюулгүй байдлын системээ шалгаж, асаалттай байлгасан нь дээр. Асуудал гарсан тохиолдолд даруй дохио авч, хариу үйлдэл хийхэд бэлэн бай. Ямар ч тоглоом эрсдэлтэй бөгөөд амжилт сөрөг үр дагавартай. Хаана ч болгоомжтой байхад илүүдэхгүй.
Матар
Санамсаргүй яриа өрнүүлэхээс татгалз. Ялангуяа гэртээ. Юуны өмнө хайртай хүн нь үүнд бэлэн гэдэгт итгэлтэй болсон цагт яриа эхлүүлээрэй. Ашиг сонирхлын зөрчил, гомдсон эсвэл тоглоом шударга бус болсон мэт санагдвал чин сэтгэлийн яриа өрнөхгүй.
Хумх
Гэртээ ч тэр ажил дээрээ ч тэр завгүй байх шалтгаан олон гарна. Ахуйн асуудал, тэжээмэл амьтан эсвэл эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарна. Өнгөрснөөс уламжлагдсан ажлаа дуусгаарай. Сэтгэл зүйн хувьд хүнд өдөр.
Загас
Өнөөдөр гаргасан хүчин чармайлт үр дүнгээ өгнө. Сонирхлыг зүг хааш чиглэж байгаагаас шалтгаалан ажлын төлөвлөгөө, эцэг эхийн үүрэг, хувийн амьдрал эсвэл уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлнэ. Алдаа гаргах эрсдэл бий тул чухал алхмаа маргааш хүртэл хойшлуул.
Сэтгэгдэл ( 0 )