Хонь
Өнөөдөр бага зэрэг түлхээд өгөхөд л хайртай хүнтэйгээ харилцаагаа гинэ түвшинд гаргаж чадна. Од эрхэс хонинуудыг аль хэдийн харилцаагаа гүнзгийрүүлэх цагтай нүүр тулжээ гэдгийг хэлж байна. Гэхдээ гаднын ямар нэг хүчин зүйл нөлөөлөхгүй бол одоогийн байдлаар дахиад удах магадлалтай. Тиймээс хонинууд нөхцөл байдлыг гартаа авч, шийдвэртэй, зоригтой бай. Гэрлэх санал тавих, хүлээн авах өдөр шүү.
Үхэр
Хайртай хүнтэйгээ хувийн ашиг сонирхлоо хамгаалан тэмцэх өдөр. Мэдээж бие биедээ итгэдэг, илэн далангүй харилцаатай байсан ч ямар ч хүнд хувийн орон зай, нууц байх ёстой. Өнөөдөр таны хайрт энэ хязгаарыг давах магадлалтай байна, Санаандгүй юу, санаатай юу мэдэхгүй ч тэр таныг туршиж, тэвчээрийг чинь шалгах болно.
Ихэр
Ихрүүд энэ өдөр хайр дурлалын талбарт өөдрөг байхад болно. Өөдрөг байх ямар ч шалтгаан танд байхгүй мэт санагдав ч хувь заяа танд ховорхон тохиолдох боломж бэлтгэсэн ч байж магадгүй юм. Өнөөдөр та өөдрөг байснаараа амьдрал чинь ч гэрэл гэгээтэй болно. Халуухан болзоо, аз жаргалтай дурлал гээд тархин дотроо төсөөлөөд үз, биелнэ.
Мэлхий
Өөрийн үзэл бодлоо хамгаалах өдөр. Жирийн үед та байнга хайртынхаа үгийг буруу байсан ч зөвшөөрдөг хүлцэнгүй хүн байж болох юм. Харин өнөөдөр та хатуу чанга байж, өөрийнхөөрөө зүтгэ. Яахаараа та дандаа бууж өгөх гэж? Зоригтой бай, бүх гомдол саналаа нүүрэн дээр нь хэл. Хайрт чинь гайхаж цочирдож болох юм. Гэхдээ хариуд нь та хүндлэл хүлээн авна.
Арслан
Айдас хүйдсээ дарж, хайраа илчлэх өдөр. Зөвшөөрөөгүй хариу авахаас бүү эмээ. Таны айдас чинь амьдралд чинь саад болж байна. Хэзээ нэгэн цагт хайр дурлал хүрээд ирнэ гэж хүлээж суухын оронд өөрөө аз жаргалаа олох шийдвэртэй алхам хийгээрэй. Учир нь од эрхэс энэ өдөр танд боломж олгож байгаа юм. Энэ боломжийг алдвал дараа нь маш их харамсах болно. Өөртөө итгэлтэй байгаарай.
Охин
Өнөөдөр охид хайртыгаа өнгөрсөн хайр, харилцаагаар нь хардах өдөр. Эртний дурсамж сөхөгдөх, эсвэл та хайртынхаа хуучин амрагтай тааралдсанаас болох юм. Хардалтаас болж бүтэн өдрөө алдахаасаа өмнө охид өөрсдөө ч гэсэн өмнө нь хайр дурлалын харилцаа, холбоотой байсан гэдгээ санаарай. Өнгөрсөн алдааны ачаар л та хоёр энэ зэрэгт хүрч, хоорондоо учирч, нэг нэгэндээ хайртай болсон гэдгээ ухаарч, хэрүүл маргаанаа зогсоох ёстой шүү.
Жинлүүр
Энэ өдөр хайртынхаа өмнө жинхэнэ зан ааш, нүүр царайгаа дэлгэхийг од гараг зөвлөж байна. Яагаад хүнд таалагдах гэж өөр хүн мэт аашлах ёстой юм. Жинхэнэ өөрийгөө үзүүлэхээр хайрт чинь яваад өгнө гэж эмээж байна уу? Өнөөдөр та маскаа тайлан хаяж, хайртдаа хамаг үнэнээ харуул. Өв тэгш биш ч гэсэн өөрийн чинь ориг төрх. Цаашдаа наараа хамт байхыг хүсэж байвал дутагдалтай талаа одоо л харуулах цаг.
Хилэнц
Хилэнцүүдэд өнөөдөр хэн нэгэнтэй сээтэгнэх, харилцах хүсэл огт төрөхгүй. Хэрэв ийм байдалтай байвал бас л яриа хөөрөө муу, чимээгүй, дуугүй хүнтэй л танилцаж чадна. Уг нь өнөөдөр од эрхэс танд хайрын оч илгээж байгаа. Улс төр, шинжлэх ухаан, урлагийн тухай жирийн яриа ярилцагч хоёрын дунд хайрын гал асаах магадлалтай. Энэ гал нь цаашдаа хайр дурлал болон хөгжих болно.
Нум
Яг ямар хүн сонирхдогоо тодорхойлох өдөр. Учир нь нум таалагддаг хүмүүстэйгээ харилцсан ч нэг л болж өгөхгүй. Тэгэхээр ямар төрлийн хүнтэй байхдаа чөлөөтэй, тухтай байдгаа эргэцүүлэн бод. Магадгүй танд таарсан, өв тэгш хүн хажууханд чинв байж ч мэдэх юм.
Матар
Ямар ч ажилтай байсан арагш нь тавих өдөр. Өнөөдөр та ганц өдөр ажил гэдэг үгийг мартаад үз. Ажлаа хийгээд, бодоод байвал маргааш учрах романтик уулзалт, мөчийг та анзаарахгүй өнгөрөөнө. Тэгэхээр хэрэв та эмэгтэй бол үсээ задлаад, цамцныхаа дээд товчийг мултлаад гадуур зугаал. Эрэгтэй бол зангиагаа тайлж хаяад гадагш гар. Сахилгагүй загнаж, эсрэг хүйстнүүдээ өд. Өнөөдөр таныг хайрын Бурхан ивээж байна.
Хумх
Өнөөдөр хумхын хувьд ирээдүйгээ шийдэх чухал өдөр. Та хайрттайгаа ярилцахаас зайлсхийгээд байсан асуудлуудаа ярих цаг болжээ. Зайлсхийх янз бүрийн шалтгаан байсан байх. Магадгүй тэр үед та хочр бэлэн биш байсан, эсвэл харилцаа чинь тодорхой ойр хэмжээнд хүрээгүй байж. Харин одоо ярилцах цаг. Айх хэрэггүй, учир нь та хоёрын хэн нь ч уурлаж, бухимдахгүй.
Загас
Ямар ч юм, тэр дундаа хайр дурлалд үйлийн үр гэж байдаг юм гэдгийг санах өдөр. Энэ хууль ёсоор бүх зүйл зүгээр л нэг явагдаад өнгөрдөг юм биш. Бүх юм учир шалтгаантай. Өнөөдөр загаснуудын хувьд хийсэн зүйлийнхээ үйлийн үрийг хүртэх өдөр тул үг, хэл үйлдэлдээ анхаарч, болгоомжтой байгаарай.
Сэтгэгдэл ( 0 )