"YG" энтертайнмент охидын шинэ хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг ЗАРЛАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

"YG" энтертайнмент удаан хугацаанд хүлээлгэсэн охидын хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Тус энтертайнментад бэлтгэгдэж буй 7 бэлтгэгдэгчээс шалгаруулан хамтлаг бүрдүүлэхээр зэхэж байсан Ерөнхий захирал Ян Хьюн Шиг өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр гишүүдийг албан ёсоор зарлажээ.  

Дэлхий дахиныг байлдан дагуулж буй "BLACKPINK" хамтлагийн шинэ хувилбар гэгдээд буй "BABYMONS7ER" хамтлаг чухам хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх нь үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байсан. "YG" энтертайнментаас төрөн гарсан охидын  хамтлаг ихэвчлэн 4 гишүүнтэй байдаг. Харин энэ удаад "BABYMONS7ER" хамтлаг 7 гишүүнтэйгээр дебют хийхээр болжээ. 

Өнгөрсөн хугацаанд "Last Evaluation" нэвтрүүлгээр 7 бэлтгэгдэгчийн шалгаруулалтын явцаас үзэгчдэд цуврал болгон хүргэсэн. Энэ үеэр багагүй шүтэн бишрэгчтэй байсан охидын хэнийг нь ч хасах боломжгүй гэдгийг ойлгосон Ян Хьюн Шиг ийнхүү анх удаа 7 гишүүнтэй хамтлаг байгуулсан байна. 

"BABYMONS7ER" хамтлаг ирэх намар албан ёсоор дебютээ хийнэ. Гурван Солонгос, хоёр Япон, хоёр Тайланд гишүүнтэй "BABYMONS7ER" 13-20 насны охидоос бүрдэх бөгөөд 1-5 жилийн хугацаанд "YG" энтертайнментэд бэлтгэгджээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.141.34) 2023 оны 05 сарын 15

YG эднийг дор нь өнгөлөөд, гялалзуулаад, жинхэнэ од болгочихно

0  |  0
bvgd l(202.55.191.130) 2023 оны 05 сарын 14

mah svv baga hereglej baisanaas bolj tejeeliin dutagdal byui artkultai yumaa. neg busad ni bvgd maijga dugui holltoi bainaa.

1  |  2
(150.129.141.34) 2023 оны 05 сарын 13

Тэр нь дээрээ, зарим хуучин хамтлагийн зарим нэг гишүүд нь одоо бараг хэрэггүй болж ч магадгүй. Тэнэг үйлдэл их хийгээд л байна ш дээ

1  |  0
Top