“Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас Улаанбаатар хот болон “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд 2000 гаруй модны суулгац тариад байна.
“Үндэсний мод тарих” өдрөөр ЗТХЯ-ны харьяа байгууллагууд Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт мод тарилаа. Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Хайлаас модны суулгацыг тарьж Үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )