Б.Түмэндэмбэрэл: Иргэдийн цахим орчны мэдлэг муу байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Хууль зүйн үндэсний хүрээлэн “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Энэ үеэр эрдэм шинжилгээний Ахлах ажилтан, доктор Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.


-Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин манай улсад ямар хэмжээнд байна. Сайжруулахын тулд ямар  шаардлага тулгарч байна вэ?

-Цахим орчинд хэрэглэгчийн тоо өсөхийн зэрэгцээ хүний эрхийн зөрчлийн төрлүүд улам нэмэгдсэн. Манайд энэ зөрчлийг бүх хуулиараа зохицуулж байгаа. Жишээ нь, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулж байгаа бол иргэний хуулиар торгох,эсвэл нэр хүндийг нь буцаан сэргээх гэсэн зохицуулалттай байгаа.

Энэ талаар би өмнө  нь ч ярьж байсан, тэр нь юу вэ гэвэл бид бодит орчинд байгаа эрхзүйн зохицуулалтыг цахим орчинд гарч байгаа эрхийн зөрчлийг хамгаалахад шууд хэрэглээд байгаа. Тухайлбал, цахим орчин дахь залилан, цахим орчинд дахь хүний нэр төрд халдах гэх мэт хэргүүд дээр Эрүүгийн хуулийнхаа  зохицуулалтуудыг шууд хэрэглээд явж байгаа нь байж болох практик ч гэсэн баригдмал байж болзошгүй байдал ажиглагддаг, харьцуулсан судалгаа хийгээд үзэхэд.

-Бусад улс орнууд энэ чиглэлээр хуулийн ямар зохицуулалт хийдэг бол?

-ХБНГУ-д 21 төрлийн гэмт хэргийг “Зөрчилтэй контент” гэж тодорхойлоод, тухайн контент нь цахим орчинд цацагдаж байгаа тохиолдолд зохих хуулиудаараа зохицуулдаг юм байна. Гэхдээ судалгааны дүн нь мөн баригдмал байна гэж гарсан байдаг.

-“Баригдмал” гэдэг нь хязгаарлагдмал, эсвэл учир дутагдалтай байна гэсэн үг үү. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-“Баригдмал байна” гэдэг нь хүний эрхийг хязгаарлагдмал хүрээнд хамгаалж байна гэсэн үг. БНСУ-ын хувьд манай улстай адил хуультай. Гэхдээ энэ хуульдаа зөрчилтэй контент гэж юу болохыг маш нарийн тодорхойлоод өгчихсөн. Тиймээс өргөн хүрээнд хүний нэр хүндийг гутаах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нөгөө талаас хэвлэн нийтлэх эрхийг зөрчих хязгаарлалтыг хийгээд өгчихсөн байгаа.

Ер нь бол манай улсад цахим орчинд хүний нэр хүндийг гутаах, эрхийг нь зөрчихийг хязгаарлах шаардлагатай. Үүнийгээ хийхдээ яаж хийх вэ гэдэг нь анхаарах ёстой асуудал юм.

-Судлаачийн хувьд ямар гарц гаргалгааг дэвшүүлэх бол?

-Миний хувьд зөрчилтэй контент гэж юу болохыг тодорхойлох, зөрчилтэй контентоо үнэлүүлж, түүн дээр тодорхой нэгэн эрхийн сэргээлт хийх механизмыг тодорхой болгоход анхаарч ажиллах нь зөв болов уу гэж боддог.

-Хувь хүний эрхийг хамгаалах чиглэлээр хувь хүний нууцыг хам­гаалах хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ тухайд судлаачид юу гэж үздэг вэ?

-Би сая хэлсэн, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн онцлог, төрөл болоод  ямар байдлаар, ямар хурдтай, ямар хүрээгээр түгээгдэх вэ гэдэг нь өөр асуудал. Тухайлбал, энэ бол бидний бодит орчноос өөр юм. Тэгэхээр энэ цахим орчныг бариад өгчих эрх зүйн зохицуулалт бидэнд өнөөдөр байхгүй учраас хүний эрхийг зөрчсөн асуудлууд үүсэж байна. Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль бол хувь хүний нууцыг хэрхэн хамгаалах вэ гэдэг талаас нарийн зохицуулалт байхгүй байгаа.

-Тэгэхээр илүү өргөн хүрээнд харсан, цогц байдлаар хуульчлах шаардлага байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. 

-Тэгэхээр цаашил олон улсын мөрдөж буй хууль дүрэм, журамтай уялдуулж цэгцлэх гэвэл юуны түрүүнд ямар асуудлуудыг шийдэх ёстой бол?

-Бидний  цахим орчин гээд хэрэглээд байгаа нь гадны сервертэй байгууллагууд байгаа. Дотоодын сервертэй, үйлчилгээ үзүүлж байгаа цахим байгууллагуудад иргэний эрх зөрчигдлөө гэхэд цагдаагийн байгууллагад хандаад устгуулах юм уу, ямар нэгэн арга хэмжээ авч болж байна. Гэхдээ гадны сервертэй байгууллагууд фээсбүүк, твиттерт бичих юм бол ямар асуудал гарах вэ гэдэг асуулт бий.

Энэ тохиолдолд  хоёр аргаар хандаж болно. Нэгдүгээрт, facebook-т хандаж болно. Нөгөө нь цагдаагийн байгууллагад хандаж болно. Цагдаагийн байгууллага  facebook-т хандах эрхтэй. Тэгэхээр facebook болон  гадны сервер бүхий байгууллагад хандахад бидний эрх ашгийг тэр бүр хангах боломж хязгаарлагдмал. Хуулийн хариуцлага хүлээлгэх боломж  нь ч хязгаарлагдмал. Үүнийг хуульдаа нийцүүлж тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол  хэн нэгэн Б гэх хүн Э гэдэг хүний эрхийг facebook-т зөрчсөн байх юм бол тэр хүн нөгөө хүний зөрчигдсөн эрхийг сэргээнэ, тухайн сүлжээндээ. Иймээс болж өгвөл  гадны сервертэй байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий. Зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүний эрх зөрчсөн этгээд нь тухайн хэрэгслээр буюу сүлжээгээр эрхийг нь сэргээх ийм орчин нөхцөл бүрдэх юм.

-Цахим орчинд насанд хүрээгүй охидын нүцгэн зургийг авч ээж аавд нь үзүүлнэ гэж дарамталж ирүүлээд хүчиндсэн зэрэг гэмт хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллага илрүүлж, сэрэмжлүүлсээр байгаа. Хүний эрхийг зөрчиж буй ноцтой кэйсээр ямар тохиолдлууд бүртгэгддэг  бол?

-Янз бүрийн кэйсүүд гарч байгаа. Хамгийн аюултай нь хүний эрх зөрчигдөж байхад  нэг нь өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг, нөгөө нь эрхийг нь зөрчиж байгаагаа мэдэхгүй байгаа явдал. Энэ хамгийн аюултай. Нарийн кэйсүүд гэвэл нас насаараа онцлогтой. 20-35 насныхан кибер гэмт хэрэг, цахимаар мөнгө залилах, койнтой,  инфлүүсэртэй холбоотой залилан хийх тохиолдол байна. 50 наснаас дээш органик хуулиар зохицуулсан залилан, нэр төрд халдах гэх мэт тохиолдлууд  илүүтэй бүртгэгдэж байна. Өөрт тохиолдсон нэг явдлаас жишээ авахад, манай ээж бол 50 гаруй насны хүн. Энэ насныхан социализмаар хүмүүжсэн, хувь хүнд илүүтэй итгэдэг ч юм уу, хандлага нь нэг иймэрхүү.

Тэгээд “Хөлдөөгч хямдралтай үнээр зарна, урьдчилгаагаа шилжүүлчих” гэсэн зард хууртсан. Би хажуугаас нь “Ээж ээ, наадах чинь худал шүү, битгий хийгээрэй” гээд гарсан. Намайг гарангуут нөгөө хүн рүү шилжүүлчихсэн байгаа юм. Хүмүүсийн олонх нь цахим залилангийн талаар мэдлэггүй байгаад байна. Нөгөө талаас, цахим хэрэглээний соёл одоо л бидэнд тогтож эхлэх гэж байна. Энэ чиглэлээр сургалт хийх хэрэгцээ, шаардлага байна. Цахим орчинд хүний эрхийг зөрчиж байгаа өөр нэг кэйс бол  хүнийг мөрдөх, тагнахтай холбоотой гэмт хэрэг гарсан байсан.

-Цахим орчинд хүнийг мөрдөх гэдгийг тодруулбал?

-Хууль бусаар хүнийг мөшгих гэдэг нь өнөөдөр нэг байшингийн ард гүйж ороод гэтэж, шагайж  зураг дүрс авах биш  болчихоод байна. Байнгын давтамжтайгаар месэж бичих, тухайн фээсбүүкт гарсан зураг дээр нь лайк дарах, эсвэл янз бүрийн эмож үлдээгээд байнга сэтгэгдлээ илэрхийлэх нь цахим орчинд хүнийг хууль бусаар мөрдөх мөшгих хэлбэр болж хувирч байгаа юм. Энэ мэтчилэн шинэ төрлийн гэмт хэргүүдийг органик хууль дахь байдаг л хэдэн зүйл заалтаар шийдэх нь учир дутагдалтай. Гэтэл цахим орчинд хүний эрх зөрчигчид нь байгаад байдаг. Иймээс барьж чадахгүй байна. иймд шинэ төрлийн гэмт хэргүүдийг бид хэрхэн томьёолж, хэрхэн хэрэглэж, хүмүүст хэрхэн ойлгуулах вэ гэдэг  талаар арга хэмжээ авах шаардлага байна.

-Сонгуулийн үеэр сошиал орчин “халуун цэг” болж хувирдаг. Зарим нь сонгуулиар цахим орчныг хаах санал хүртэл гаргадаг. Үүнийг судлаачид юу гэж авч үздэг вэ?

-Сонгууль бол нэг нь сонгогдох гэж байгаа, нөгөө нь сонгох эрхээ хэрэгжүүлэх гэж байгаа үйл явц. Иргэд төлөөллийн эрхээрээ дамжуулан төрийн эрхийг барьж байгаа ийм чухал зүйл. Тэгэхээр цахимаар сонгуулийн үйл ажиллагааг явуулахгүй байя, хаая гэж байгааг би хувьдаа буруу гэж бодож байна. Яагаад гэвэл бид фээсбүүкээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж болно шүү дээ. Нэр дэвшигч сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө бусдад мэдүүлэх мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь харах ёстой. Нөгөө талд сонгох эрхээ хэрэгжүүлэх гэж байгаа сонгогч гэдэг үүднээсээ мэдээлэл авах ёстой.

Энэ хэрэглэгдэхүүн нь фээсбүүк. Гэхдээ хэрэглээний зөв тал, цахим орчны соёл гэдэг зүйл бидэнд дутмаг байна. Нөгөө талаас боловсрол бага байна. Фээсбүүкээр гарч байгаа бүх мэдээллийг үнэн гээд хүлээгээд авчихаж байгаа хүн цахим орчны мэдлэг муу байна. Үнэн ч юм уу, худал ч юм уу, нягтлаад үзье гэж байгаа хүн өөр байна. Тэгэхээр хэрэглэгчээсээ шалтгаалж байгаа асуудал учраас фээсбүүкийг хязгаарлах нь эсрэгээрээ үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж байна гэж үзэхээр харагдаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ninjee(87.214.24.143) 2023 оны 06 сарын 06

humuusiin tsahim medeelliin medleg muu bna l geh , delhiid barag gants shahuu tsahim saidtai uls baij tsaihim uilchilgee tegj neele ingej neelee l geh ym gadaadad baigaa mongolchuud ter tsahim suljee ruu chini ooriinho husseneer orj chadahgui l bna shuu , e mongolia geed tsahim gargasan l gehiin teriig chini gadaadad bgaa mongolchuud ashiglaj chadahgui bna , tiim kod oruul l gehiin ter ni bgui , registriin dugaara oruulj nee l gehiin gadaadad latin krilleer ter ni oroh ch ugui ym , ymar ch baisan neelgeh geed argaa barsan fb ruu ni medegdeheer automaat hariultaar hariulah ym ter ni bas bui

0  |  0
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Иргэн(192.82.71.14) 2023 оны 05 сарын 31

Иргэдийн мэдлэг сул муудаа биш шүү. Цахим орчинг хамгийн бохир улс төрийн хэрэгслүүр болгож байгаа хүмүүс бол Троллуудаа цалинжуулж улс төрийн өрсөлдөгчөө ХАРЛУУЛАХ,ЭВЛҮҮЛЭГ ХИЙН ГҮТГЭХ, ЗАХИАЛГАТ ГҮЖИРДЛЭГИЙГ ДАВТАМЖТАЙГААР явуулдаг хэдхэн УЛС ТӨРЧ нэртэй УИХ-ын гишүүд л байдаг юм билээ. Саяхандаа дэд сайдыгаа эвлүүлэгээр гүтгэн хар Троллуудаараа СЭВҮҮЛЭН өргөдлийг өгүүлсэн нөгөө гэгээн тунгалаг Учралын тухай бичигдэж л байсан. Энэ мэт хэт их мөнгөтэй улс төрчидийн л улайрсан хамгийн сул дорой арга хэрэгсэл Цахим орчин болж байгаа нь харамсалтай.

1  |  0
Зангараг(204.111.170.39) 2023 оны 05 сарын 31

Манай МАН д саналаа худалдаж ирсэн эх орноосоо урвагчид ганц цахим орчинд ч биш ер нь л мэдлэггүй баагийнууд ш дээ хөсрий хогнууд

0  |  0
Top