Голомт банкны харилцагчдын тогтмол хэрэглээг урамшуулах зорилготой Big Loyаlty оноотой хөтөлбөр дахин хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд та 2023.12.31-нийг дуустал Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, төрөл бүрийн урамшуулалд хамрагдаарай. Та өөрийн цуглуулсан оноог хамтран ажиллаж буй байгууллагуудын купон авах эсвэл автомашин болон 1 өрөө орон сууцны шагналтай урамшуулалд оролцох гэсэн 2 хэлбэрээр зарцуулах боломжтой.
Оноо цуглуулах нөхцөл:
Төрсөн өдрийн оноо: 100,000 оноо
Шинэ харилцагчийн оноо: 50,000 оноо
Бүтээгдэхүүн хэрэглээний оноо:
Big Loyalty хөтөлбөрт харилцагчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдаа, үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байгаа тул оноогоо идэвхтэй цуглуулж, дараах байгууллагуудаар үйлчлүүлэх купоноо аваарай. Таны оноо нэмэгдэх тусам илүү их дүнтэй купонууд идэвхжих болно.
Харин супер шагнал буюу автомашины ялагчийг 9-р сард, 1 өрөө орон сууцны ялагчийг 12-р сард тус тус тодруулах тул та супер шагналын эзэн болохыг хүсвэл тохирол явагдахаас өмнө заавал урамшууллын эрхээ аваарай.
100,000 оноо = 1 урамшууллын эрх
Та loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан өөрийн цуглуулсан оноог шалгахаас гадна купон болон урамшууллын эрхээ мөн авах боломжтой.
Санамж:
Та дараах сувгуудаас хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Loyalty хөтөлбөр гэдэг нь: Харилцагчийн үнэнч хэрэглээг урамшуулах хөтөлбөр. Аливаа байгууллагаас өөрийн хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан худалдан авалт хийх бүрд нь оноо олгож, тэр оноогоо ашиглан төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтийг авах боломжийг олгох нь энэ төрлийн хөтөлбөрийн гол зорилго юм. Loyalty хөтөлбөрийг байгууллагууд өөрийн үйл ажиллагааны хэлбэр, үйлчлүүлэгчдийн онцлогт тохируулан төрөл бүрээр хэрэгжүүлдэг.
Big Loyalty хөтөлбөр үнэнч харилцагч таны хэрэглээ бүрийг марталгүй урамшуулна.
Сэтгэгдэл ( 0 )