Хонь
Өөрөө хийж чадах зүйлийг өөр хүмүүс хийхийг бүү зөвшөөр. Хэрвээ тийм ч сайн хийхгүй бол бүү бухимд. Тэдгээр хүмүүсийнх муугүй болох ч юм билүү. Шинэ санаа төрвөл түүнийг мартахгүйн тулд бичиж ав.
Үхэр
Сонголт хийх хэцүү үйл явцтай тулгарснаар ганхана. Аль болох өндөр рүү тэмүүл. Зарим харилцаагаа илүү хөгжүүлээрэй. Алтан дундажийг хайж, аль болох тогтвортой байхыг хичээгээрэй.
Ихэр
Өнөөдөр өөрийгөө ямар нэгэн шинэ зүйлд сорьж үзнэ. Энэ зуураа дээд зэргээр шударга байгаарай. Өөрийн боломжоо зөв үнэл. Энэ нь олон таагүй зүйлээс зугтахад танд туслах болно.
Мэлхий
Энэ өдөр таны замд юу ч саад тотгор болохгүй. Та өөрөө л зогсохгүй бол цааш явсаар байх болно. Хол явахдаа эрсдэлийг тооцоолох нь зөв юм. Танд хангалттай их цаг хугацаа байна.
Арслан
Өнөөдөр таны зөн совин илүү хурц болно. Бас хошин шогийн мэдрэмж хурцадна. Тантай хамт байгаа хүнд атаархах л үлджээ. Түүнд уйдах зай гарахгүй.
Охин
Үнэн байдлаа харуулж чадахгүй байж магадгүй. Таны хүнд байдалтай нүүр тулсан хүмүүст амаргүй байх болно. Хэнд ч төвөг удахгүй байхыг хичээ. Анхаарал хандуулах хэрэггүй зүйлст бүү сатаараарай.
Жинлүүр
Санхүүгийн асуудалд тогтвортой хандаарай. Энэ өдөр түүнийг амжилттай шийдэх боломж байна. Таны хамгийн том асуудал санхүүгийнх байвал түүнийг хойш нь тавих боломж байна.
Хилэнц
Өнөөдөр та хий хоосон мөрөөдөлд автах болно. Энэ нь олон нийтийн итгэл үнэмшлийн эсрэг тул таныг эрхэм зорилгодоо хүрэхэд туслахгүй. Тиймээс энэ өдрийг дэмий өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа бол сэтгэл хөдлөлөө дарахыг хичээ.
Нум
Итгэлтэй бус байгаа зүйлийнхээ талаар ярих хэрэггүй. Ажлын ярилцлагад орох гэж байгаа бол сайн бэлд. Зарим зүйл дээр дуугүй байх нь зөв сонголт болно. Тэгэхгүй бол та чадваргүй гэдгээ бусдад хэлж байгаатай адил болно.
Матар
Өнөөдөр та олон жижиг саад бэрхшээлтэй тулгарах болно. Ойр дотны хэн нэгэнд уураа гаргах хэрэггүй. Харин уруу таталтыг эсэргүүцэхийг хичээ. Ёс суртахууны дэг журмаа ашиглах нь илүү ашигтай байх болно.
Хумх
Өөрийгөө сонс. Ямар яаралтай тусламж хэрэгтэй байгааг олж мэдэж, зарим мэдрэмждээ бууж өг. Мэдээжийн хэрэг уур хилэнд биш, харин залхуурах, нойрмоглох зэрэг мэдрэмжид бууж өгч болно.
Загас
Бүх зүйл урсан өнгөрдөг, өөрчлөгддөг. Харин та үзэл бодлоосоо холдож чадахгүй хэвээр байх хэрэгтэй юу? Өнөөдөр дахиад л ямар нэгэн зүйл өөрчлөгдөнө.
Сэтгэгдэл ( 0 )