Эрдэс бүтээгдэхүүний экспорт 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Уул уурхайн түүхий эдийн экспорт зургадугаар сарын 9-15-ны өдрүүдэд хэдий хэмжээгээр нэмэгдсэнийг танилцуулъя. 

Энэ хугацаанд нүүрс экспортын 9,313 автомашин, 799 чингэлэг тээвэр, 931 AGV тээвэр хийгдэж, 1,198.9 мянган тонн  нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 1.3 дахин өсөв. Оны эхнээс 26,545.6 мянган тонн  нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 19,745.8 мянган тонноор буюу гурав дахин өссөн байна.

Харин зэсийн баяжмалын тухайд 440 автомашин, 224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 696.6 мянган тонн  зэсийн баяжмал экспортод гарчээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 12 автомашин, 1,203 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,445.9 мянган тонныг  экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 52 хувиар өсөв.

Төв банк оны эхнээс энэ сарын 15-ны өдрийн байдлаар 7 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 10 хувь өссөн үзүүлэлт юм.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 72.7%, зэсийн баяжмал 49.8%, төмөр 29%, алт 35%, газрын тос 33.5%, цайр 91.1%, хайлуур жонш 95.6% тус тус байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top