Zangia Academy-д 1000 гаруй байгууллага ажилтнуудаа үнэгүй сургаж байна

2023 оны 06 сарын 21

Zangia Academy нь бизнесийн болон хувь хүний хөгжил, гадаад хэлний үнэ төлбөргүй сургалттай Монголын цор ганц цахим сургалтын платформ юм. Мөн сургалтуудаа захиалгын дагуу байгууллагуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан системтэйгээр нийлүүлдгээрээ онцлогтой.


Zangia.mn-ийн харилцагч байгууллагуудад олгож буй давуу талууд:

1. Мэргэжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэл зэрэг нийт 150 гаруй сургалт, мэдлэг бататгах тест, татах материал, дасгал ажлуудаас бүрдсэн цогц платформыг бүх ажилтнууддаа үнэ төлбөргүй ашиглуулах боломж;

2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан Zangia Academy-д суралцаж буй ажилтнуудын сургалтын явц шалгалтын дүнг хянах, ажилтан тус бүрийг тохирох сургалтад бүртгэх болон өөрийн байгууллагын дотоод сургалтыг оруулах боломжтой “Сургалтын удирдлагын систем”-ийг үнэ төлбөргүй ашиглах эрх;

3. Zangia Academy-ийн болон сургалтын удирдлагын системийн талаар үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө авах;

4. Байгууллагуудын сургалт хөгжлийн төсвийн багагүй хувийг хэмнэх гэх мэт олон давуу талыг өгч байна.



Одоогоор Мобиком, GS 25, АПУ ХК, Жи Мобайл, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Баясах хульж, Монцемент Билдинг Материалс, Kitchen All, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Тэнгэр Даатгал, Сүү ХК, We Group, Соёмбо принтинг, Ноён Уул Эрдэнэ, Уранган, Хера Экуйпмент, Наран Фүүдс, Юнигаз зэрэг 1000 гаруй байгууллага Zangia Academy-ийн сургалтуудад ажилтнуудаа хамруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top