Сангийн сайд Б.Жавхлан Сэлэнгэ аймагт ажиллаж, Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас нэмэлт санхүүжилт шаардлагатай байсныг сангийн сайд Жавхлан шийдвэрлэхээр боллоо.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа. Боомтыг өргөтгөн шинэчлэх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 1,7 км урттай 4 эгнээ авто замын барилгын ажил 70 хувьтай, барилга байгууламжийн ажил 67 хувьтай үргэлжилж байна.
Алтанбулаг боомтыг шинэчлэн өргөтгөх ажил үнийн өсөлт, шинээр төлөвлөгдсөн ажил зураг төслийн алдаанаас болж нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд Сангийн сайд Б.Жавхлан анхаарч ажиллахаа илэрхийлж, 2023 ондоо багтаан Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Мөн ариутгалын төхөөрөмж,рентген хяналт гээд гаальтай холбоотой төлөвлөгдөөгүй ажлуудыг газар дээр төлөвлөж, хийхээр боллоо.
Алтан булаг боомтыг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд
Ингэснээр тус боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин,ачааны болон суудлын автомашины тоо 4 дахин нэмэгдэж, зорчигч тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, иргэд ая тухтай үйлчлүүлэх боломжтой болно.
Сэтгэгдэл ( 0 )