Английн Аскот хотод уламжлалт Хатан хааны уралдаан болж өнгөрлөө. Аскотын Морин тойруулгад дэлхийн шилдэг уяач, тамирчид цугларсан байв. Гэхдээ энэ морин уралдаан хурдан мориороо нэр алдарт гараагүй.
Аскотын морин уралдаан бол Их Британийн нийгмийн том арга хэмжээний нэг.
Уралдааны тав хоногт Аскотад 300 мянган үзэгч ирсэн байна.
Ирсэн үзэгчид тусгай дресс-кодын дагуу хувцаслана.
Эрчүүд цилиндр малгай, сюртук, эмэгтэйчүүд даашинз, шляп малгайтай.
Өмссөн хувцас нь зочдын зиндааг илэрхийлэх тул бүгд сайтар бэлтгэнэ.
Англичууд жилд хэдэн сая фунт стерлингийг морин уралдааны гоёлдоо зарцуулдаг байна.
Энэ жил ганган улаан хувцастай ирсэн Кейт Миддлтон олны харцыг өөртөө татсан.
Эзэн хаан Карл III, Хатан хаан Камилла нар уралдааны эхний өдөр тун даруухан хувцастай хүрэлцэн ирсэн.
Елизавета II хатан хааны ганц охин Анна 45 жилийн өмнө өмсөж байсан даашинзаа сонгожээ.
Деми Мур дресс-кодыг дагасан ч чихуахуа нохойтой байв.
Сэтгэгдэл ( 2 )
Аскотыг арабуудад зарчихсан санагдах юм, би буруу санаад байна уу.
Манай гэр хороололын оркуудын хувцаснаас муу юм байна.