Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

2023 оны 08 сарын 30

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.30/ боллоо.


“Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл  мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А маягт шаардахгүй эмгэгээр лавлагаа шатны эмнэлэгт үзүүлээд шаардлагатай тохиолдолд бусад кабинет, эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт дахин шаардах зэрэг хүндрэл гарсан.

Иймд жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтын давтан үзлэгт орох шаардлагатай иргэдэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд 13А маягт шаардахгүй байх зохицуулалт хийжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.119) 2023 оны 08 сарын 30

13 а магят бол энэ засгийн газрын гаргасан хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг мөн. энэ маягт нь хүнд суртал, шат дамжлага, чирэгдэлийг үүсгэж иргэдэд төвөг удаж, чирэгдүүлж байна. Ардчилсан Монгол улсын иргэн үзүүлэх эмнэлэг, эмчээ сонгох эрхтэй байх ёстой. 13 а-г бүр мөсөн устга!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
ард (202.179.21.201) 2023 оны 08 сарын 30

наад а 13 гэсэн маягт аа бүр боль хяналтын өвчтөнөө ч энэ маягтгүй үздэг болмоор байна цаг товлолтоо ч боловсронгуй болгомоор байна өвдөөд очиход цаггүй гээд үздэггүй нь ямар ёс юм \n

1  |  0
Top