ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэнд амжилт ирнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Хонь

Энэ өдөр эрч хүч буурна гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Өдрийн турш хэт их сэтгэлийн хөдлөл, үл итгэсэн байдал таныг дагана. Ажил хэргээ амжуулахад нарийн мэдээлэл дутагдаж, тодорхойгүй байдал үүснэ. Аялалд гарахад тохиромжгүй өдөр.

Үхэр

Яаралгүй, элдэв хэл амгүй зорилгоо дага. Энэ өдөр идэвх суларч, дурсамж сэргэн, бодолд автана. Удаан үйл явцад ч өөрийн гэсэн давуу тал бий. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харах цаг болон шалтгаан гарна. Найз нөхөд болон таны ивээл, дэмжлэгийг хүссэн хүмүүстэй харилцаагаа шинэчлэх цаг нь болжээ.

Ихэр

Шинэ төлөвлөгөө гаргахаас зайлсхий. Үүний оронд хуучин төлөвлөгөөгөө эргэн хар. Үүний тулд судалгаа хийж, бодож боловсруулах, бусадтай ярилцах хэрэг гарч магадгүй. Гэр бүлийн болон ажлын зөвлөгөөн ихийг бодогдуулна. Чухал шийдвэр гаргах шаардлагагүй. Орон сууцаа солих, шинэ ажилд орох, шинэ түнш, эмчээ сонгох гэж бүү яараарай.

Мэлхий

Мэдээлэл дүүрэн өдөр. Гэхдээ мэдээлэл бүр бүрэн байдаггүй гэдгийг санаарай. Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Үүний оронд баримт хайж, бодож боловсруулах, мэдлэг, харилцаа холбоогоо сэргээх нь дээр. Тодорхойгүй зүйлсийн оньсыг тайлахад танд ой санамж, уран сэтгэмж эсвэл мэдрэмж тань тусална.

Арслан

Аливаа мэдээлэл хянамгай хандаж, үнэн бодит гэдгийг нь шалгахыг од эрхэс зөвлөж байна. Энэ өдөр төлбөр тооцооны зэрэг чухал баримт бичгээ гээхээс сэргийл. Итгэмтгий зан, хайнга байдал тань олон асуудал үүсгэснийг шалгалтын үед илрүүлнэ. Зээл авах гэж яарах хэрэггүй.

Охин

Бусдаас илэн далангүй байхыг бүү хүлээ. Гэхдээ бусдыг худал хэлнэ гэж сэжиглэх ч хэрэггүй. Чимээгүй байна гэдэг нь зүгээр л итгэлгүй, мэдээлэлгүй эсвэл мэдлэггүйн шинж. Танд ч гэсэн өөрийн санаа бодлоо сайн илэрхийлж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх шаардлага гарна. Ярилцлагад эрт цэг тавих хэрэггүй, учир нь үргэлжлэл бий. Хамгийн гол нь харилцан итгэлцэл.

Жинлүүр

Хүслээ харгалзан юу чухал гэдгээ тодорхойлоорой. Боломжоороо бүх зүйлийг цэгцлэх гэж хичээ. Амжилт ирнэ. Гэхдээ үүний тулд бага зэрэг тэмцэх хэрэгтэй. Бизнесийн хамтрагчтай уулзах, амралт төлөвлөөрэй.

Хилэнц

Ходоод, гэдэс өвдөж магадгүй. Үүний шалтгаан нь сэтгэл санааны хямрал. Стрессээ тайлж, бясалгал хийж, бодолдоо авт. Олны дунд орж, соёлын арга хэмжээнд оролцоорой. Эргэн тойрноосоо алдаа хайхаа зогсоо. Зөвхөн сайн сайхан зүйлсийг харах гэж хичээ.

Нум

Ер бусын өдөр. Танд гурав дахь мэлмий нээгдсэн мэт санагдаж, бүх оньсогыг тайлна. Хайртай хүнтэйгээ харилцахдаа шийдэмгий байхыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр та түүнийг илүү сайн ойлгож, таагүй байдалд орохоос зайлсхийнэ.

Матар

Энэ өдрийг өөртөө зориул. Амарч, хоолны дэглэм барихад илүүдэхгүй. Гэхдээ бүх зүйлд хязгаар байх ёстойг санаарай. Хоолны дэглэм гэдэг нь өлсөх гэсэн үг биш. Уураг, тос, нүүрсусны хэмжээг ухаалгаар тохируул. Хурдтай бүх зүйлийг амжуулж чадахгүй.

Хумх

Зар сурталчилгааны салбартай холбоотой хүмүүсийг амжилт хүлээж байна. Сэтгэл санаа өөдрөг, бүх зүйлийг амжуулахад цаг гарна. Өнөөдөр та ажилдаа ч, хувийн амьдралдаа ч тэвчээр гарга. Харилцааг хурцатгаж магадгүй. Харин нөхцөл байдлыг ойлгоход бэрх байх болно. Энэ өдрийг ганцаараа өнгөрүүлэх нь дээр. Сэтгэл санаагаа хэрхэн өргөж, тайвшрах талаар бодоорой.

Загас

Мөнгөний асуудлаа шийдэхэд таатай өдөр. Танд удаан хугацааны, өндөр цалинтай ажлын санал ирнэ. Хайр сэтгэлийн холбоонд ан цав үүсэж, харилцаа мухардаж болзошгүй. Зөн совингоо дагавал асуудлыг шийдэж чадна. Эрүүл мэнддээ анхаар. Ичээнд орж байгаа мэт мэдрэмж төрнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top