Өрнийн зурхай: Хилэнцээс эмээх өдөр   

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Хонь

Амжилттай өдөр. Ямар ч ажил барьж авсан, амжилттай гүйцэтгэнэ. Харин од эрхэс таныг нэгэнт ийм сайхан эрч хүчтэй өдөр тохиосных жижиг зүйл битгий барьж аваарай гэж зөвлөж байна. Аль болох том ажил, төсөл эхлүүлж, ажлын талбайд гялалзаарай.

Үхэр

Үхэр энэ өдөр том ажил хийгээд хэрэггүй. Дунд хэмжээний ажилтай ч орооцолдоод дэмий. Сүүлийн үед та маш их хүч чадал зарсан тул өнөөдөртөө амар. Урсгал сөрөхөө зогсоо. Үүний оронд сүүлийн үед орхигдоод байгаа амьдралдаа анхаар. Өнөөдөр таны хувьд телевиз, буйдангаас илүү романтик болзоо, анд найзуудын уулзалт сайхан амралт болно.

Ихэр

Маш их эрч хүчтэй өдөр. Хамтран ажиллагсад чинь таны хурдыг гүйцэхгүй. Ихрүүдийн толгой сийрэг ажиллаж, ээлж дараалан хэцүү даалгавруудыг гүйцэтгэнэ. Харин хоцорч байгаа бусдыгаа хэт загнаад хэрэггүй. Угаасаа энэ өдөр тантай эн зэрэгцэх хүн үгүй.

Мэлхий

Өөрийнхөө асуудлыг өөрөө шийд гэж бусдадаа хэлбэл зохих өдөр. Бусад хүмүүсийн асуудалд цаг зав гаргаснаас илүү ямар нэг аятайхан зүйл хийгээрэй. Жишээ нь, уран бүтээлийн ажил. Компьютер ширтэж, элдэв тоо, хүснэгт харж сууснаас уран узраг зурж, шүлэг зохиож суухад таатай өдөр.

Арслан

Арслангууд үзэл бодлоо хүмүүстэй хуваалцах ёстой өдөр. Бүгдтэй биш гэхэд ажлынхан, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярьж хөөр. Таны толгой сайн ажиллаж, агуу нээлт хийж ч магадгүй. Гэхдээ ойр дотныхон чинь таны агуу санааг шууд ойлгохгүй байх. Яая гэхэв, учир нь та өнөөдөр хүн төрөлхтний өмнө алхаж яваа.

Охин

Өнөөдөр танд ажил хийх хүсэл төрөхгүй болов уу. Хүч чадал ч алга. Энэ өдрийг аль болох илүү хөдөлгөөнгүй өнгөрүүлэхийг хичээ. Гэхдээ бие чинь хөдлөхгүй ч толгой сайн ажиллана. Өнөөдөр таны толгойд орж ирэх бодлууд маргаашнаас биелээд эхлэх сайн төсөл гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь цаашдаа их хэмжээний орлого, албан тушаал ахих гарц болох юм.

Жинлүүр

Өнөөдөр танд хүссэн ажлаа хийх боломж ирнэ. Хүсээгүй юмаа хийвэл үр дүн гарахгүй. Жирийн ажил хийхээс залхуу хүрч, уйтгарт автана. Од эрхэс үүнийг мэдээд танд боломж өгч байна. Ажлынхаа талбарт дүүлэн нисээрэй.

Хилэнц

Энэ өдөр хилэнцүүд хэн нэгэнд маш сайн найз, зарим нэгд нь аюултай өрсөлдөгч байх болно. Хэнд нь аз дайрахыг тэнгэр л мэднэ. Өнөөдөр таны ухаан хурц, ямар ч зүйлийг онцгой мэдэрнэ. Найзуудтайгаа зугаалах, эсвэл дайснаа хорлох талаар гайхалтай төлөвлөгөө таны толгойд л төрнө. Аль ч тохиолдолд та амжилт олно. Тэгэхээр таны дайснууд энэ өдөр тантай нөхөрлөсөн нь дээр болов уу.

Нум

Бага зэрэг гацаанд орох өдөр. Азаар хурдан шуурхай шийдэх ёстой ажил гарахгүй тул таны саатал хор хөнөөл учруулахгүй. Магадгүй гэнэт та ажлаасаа алга болж, гэртээ очоод хэвтэх байх. Нэг үгээр хэлэхэд идэвх зүтгэл төрөхгүй, алгуурхан өнгөрүүлэх өдөр.

Матар

Хэрэв та өөрөө хүсвэл том амжилтад хүрэх өдөр. Харин хүсэл төрөх эсэх нь эргэлзээтэй. Энэ өдрийг амжилттай өнгөрүүлэхийн тулд ямар нэг шинэ зүйл оролдож, сэтгэлээ сэргээ. Эсвэл эсрэг хүйсийн хүнтэй танилцсан ч болно. Хүсэл төрсөн хойно бүх хүн танд атаархах болно.

Хумх

Зохион байгуулах авьяас чадвараа харуулах өдөр. Ямар ч зүйл зохион байгуулсан үр дүн нь бүгдийг баярлуулна. Албан ёсны, анд нөхдийн, хувийн, нууц ямар ч арга хэмжээ зохион байгуулсан ч амжилттай. Хамгийн гол нь хумхууд удирдлагыг гартаа авч, хүмүүстээ даалгаврыг нь өгөхөд л бүгд таны үгээр хөдлөх юм.

Загас

Өнөөдөр юу ч хийх хэрэггүй өдөр. Азаар ямар нэг шуурхай ажил гарч ирэхгүй. Ажил гарсан ч таны идэвхгүй, сулбагар байдлыг өөрчлөх боломжгүй. Тэгэхээр энэ өдрийг өөртөө, гэрбүлдээ л зориулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top