ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнц буян хийж, ихэр жаргах өдөр    

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Хонь

Өнөөдөр та өөрийн үндсэн төлөвлөгөө, зорилгыг дахин хянаж, өөрчлөх шаардлагатай. Таны хайр дурлалын стратегид алдаа гарчээ. Алдаагаа олоогүй цагт хайрт хосын харилцаа хэврэгхэн байх болно. Хонинууд энэ өдөр яг ямар зорилготойгоо сайн эргэцүүл. Багахан өөрчлөлт хийхэд л бүх юм номын дагуу явна.

Үхэр

Энэ өдөр та ганцаараа бодлогоширон суумаар санагдана. Хайрт чинь дэргэд байсан ч ганцаараа байхыг хүснэ. Заримдаа чив чимээгүй орчинд өөрийгөө сонсон суух хэрэгтэй байдаг. Магадгүй танд ганцаардлаас ямар нэг ашиг гарах байх.

Ихэр

Өнөөдөр та эсрэг хүйснийхнийгээ захирах, эрхэндээ оруулах, нөлөөлөх хүч чадалтай болно. Ихрүүдийг харсан хүмүүс тэдэнд татагдаж, хүссэн зүйлийг чинь хийх болно. Од эрхэсээс өгсөн энэ чадлаа хувийн зорилгодоо ашиглаж чадна. Шинэ романтик уулзалт хийх, эсвэл таалагддаг хүнээ болзоонд уриарай.

Мэлхий

Энэ өдөр мэлхийнүүд худлаа ярьж болохгүй, үнэнч шударга байх хэрэгтэй. Хэн нэгнээс ямар нэг зүйл нууснаас сэтгэл тавгүйтнэ. Маш жижигхэн нууц ч харилцааг таслах аюултай. Хайр дурлалаа илчлэхэд хамгийн сайн өдөр.

Арслан

Өөрийн хувийн амьдралынхаа найруулагч нь байж, хэрэгтэй урсгалд нь оруулах боломжийг од гараг олгож байна. Эрт орой хэзээ нэгэн цагт хайрын харилцаанд ан цав гардаг. Хэрэв арслан уйдаад эхэлж байгаагаа мэдэрвэл өөрчлөлт хий. Хайрттайгаа хамт өөр хувцас өмсөж, шинэ найзуудтай болж, очиж үзээгүй газруудаараа яваарай. Өөрчлөлт хийснээр амьдрал дахиад гэрэл гэгээтэй болно.

Охин

Амьдралаа эргэн харж, цаашид яахаа бодох өдөр. Юу нь таалагдаж байна, юуг өөрчилмөөр байна гэдгээ тодорхойл. Ингэж байж цааш хөдөлнө. Мөрөн дээрх ачаа болсон дарамтаас салсан цагт охидыг шинэ уулзалт, шинэ хайр хүлээж байна.

Жинлүүр

Өнөөдөр та маргалдаж муудалцсан хайрттайгаа эвлэрэх хэрэгтэй. Танд түүний өмссөн хувцас, зорилго, яриа, амьдралыг үзэх үзэл нь таалагдахгүй байгаа байх. Гэхдээ та хайртаа өөртэйгөө яг ижил болгохыг хүсээгүй биз дээ. Харин ч огт өөр хүмүүсийн хайр бат бөх байдаг. Тийм болохоор уурлаж бухимдахын оронд хөгжиж цэнгэхийг хичээгээрэй.

Хилэнц

Хилэнцүүд хүнд туслаж, буян хийх өдөр. Хүмүүсийн зовлон, жаргалыг сонсож, аль болох туслахыг бодоорой. Энэ өдөр та өөрийгөө огоорох ёстой. Хүнд туслаж, таашаал авах өдөр юм шүү.

Нум

Өнөөдөр таны толгойд мэргэн санаа төрөх тул хайрттайгаа хурадн хуваалцаарай. Хаана амрах, юу худалдаж авах, хуримаа хэзээ хийх гээд л таны ямар ч санааг бүгд найрсгаар хүлээн авна. Тиймээс зөвшөөрч байгаа дээр нь бодлоо хурдан гүйцэлдүүлэхийг хичээгээрэй.

Матар

Таны төлөвлөсөн асар том төсөлд тань од эрхэс туслах болно. Гэхдээ та ганцаараа биш анд нөхдийн хамт ажилдаа орох хэрэгтэй. Амжилт олох нь гарцаагүй өдөр.

Хумх

Энэ өдөр хумхууд санхүүгийн асуудлыг хайрттайгаа хамт шийдэж болохгүй. Романтик харьцаа сайхан ч амьдралы, эдийн засгийн асуудал шийдэхэд саад болно. Өнөөдөр та орлого, зарлагаа сайтар тооцоолж, төлөвлөгөө гарга. Тэгэхгүй бол ойрын ирээдүйд олон янзын хямралтай гүүр тулгарна.

Загас

Хайртдаа анхаарал тавих өдөр. Танй ойр дотноыхон чинь танаас тусламж хүсэж байгаа ч хэлж чадахгүй байж магадгүй. Хэнд юу тохиолдоод байгааг мэдрэмжээрээ төсөөлж, тусла. Ингэж байж өдөх аз жаргалтай өнгөрөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top