Хонь
Өнөөдөр та архи, согтууруулах ундааны зүйлсээс хол байх хэрэгтэй. Зайлшгүй тохиолдлоор хэрэглэлээ гэхэд маш их хохирол учирна. Сэжиг бүхий алкоголгүй ундаанаас ч гэсэн холхон байхад эрүүл мэндэд өлзийтэй.
Үхэр
Энэ өдөр та амьсгалын дасгал хийх шаардлагатай. Өдрийн турш хэд хэд дасгал хийхэд ажлын бүтээмж эрс сайжирч байгааг та анзаарах болно. Бодол санаа сийрэг, таны харцнаас энэ өдөр юу ч мултрахгүй.
Ихэр
Стресс, депрессээс салж, сэтгэлээ тайвшруулж сурах өдөр. Өнөөдрөөс та бясалгал хийж, Нирван дүрийг олоход ойртоно. Гэхдээ ихрүүд бүгдээрээ биш. Эхний алхам л хамгийн хэцүү байдаг. Энэ алхмыг өнөөдөр хийгээрэй.
Мэлхий
Сүүлийн үед та турж, галбиржих гэж маш их хичээсэн. Өнөөдөр бага зэрэг завсарлага авч, сайхан амраарай. Тэгэхгүй бол хэт их ачааллаас болж, ядаргаанд орно.
Арслан
Өнөөдөр таны шүд асуудал авчирна. Тааралдсан бүхнээ хазаад байж таарахгүй, хазлаа гэхэд цэвэрхэн болгоомжтой зажилж байж, ходоодондоо оруулаарай. Шүдээ сайн угааж, цэвэрлэ. Ер нь ганц өдөр ч гэсэн шүдээ арчлаарай.
Охин
Од эрхэс таныг өнөөдөр зөвхөн хөгжилтэй, гэгээлэг дуу хөгжим сонсохыг зөвлөж байна. Гэхдээ нэг их чанга биш. Учир нь энэ өдөр таны сонсголын эрхтэн эмзэг байгаа. Эерэг хөгжим энэ өдөр таны амьдралд эрч хүч авчирна.
Жинлүүр
Өнөөдөр таны эрүүл мэндийн байдал тааруухан. Толгой, булчин өвдөж, маш хурдан ядарч цуцна. Тиймээс ажлаа зөв хуваарилж, амралтаа зохицуулаарай.
Хилэнц
Маш их ачаалалтай өдөр байх тул цог золбоотой байхад хэцүү. Гэхдээ өөрийгөө ямар нэг таатай зүйлээр баярлуулж, эрч хүч олоорой. Өөрөө өөрийгөө арчлах өдөр шүү.
Нум
Хоолны дэглэм, цэсээ зөв тохируулаарай. Дэглэм барихаас залхсан бол хөргөгчөө байн байн онгойлгоход буруу зүйл байхгүй. Гол нь хэтрүүлж болохгүй.
Матар
Энэ өдөр хөл доорхоо, эргэн тойрноо сайн ажиглаж, харах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр таны замд маш олон эрсдэл тохиолдож, гэмтэл бэртэх магадлал өндөр байна. Гэхдээ болгоомжтой байснаар аюулаас зайлж чадна. Өмсөхөд таатай гутал энэ өдрийн таны гол түнш.
Хумх
Өнөөдөр тайвшруулах, алжаа тайлах эмчилгээ, сувилгаа танд хэрэгтэй. Бүх биеийн иллэгт ороход гэмгүй. Ингэж байж та ажлын ядаргаагаа тайлж, сэтгэлийн амар амгаланг эдлэх болно.
Загас
Энэ өдөр та хоолоо сойх, ямар нэг хязгаар тавиад хэрэггүй. Хүссэн зүйлээ зооглож, зугаалж цэнгэж болно. Өнөөдөр таны бие ямар ч ачааллыг дааж, юуг ч туулахад бэлэн байна.
Сэтгэгдэл ( 0 )