МАА-н үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа ирэх 7 хоногт эхэлнэ

2023 оны 09 сарын 11

“Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа” 2023 оны есдүгээр сарын 18-аас эхэлнэ.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний Статистикийн Хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам хамтран “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийг 2023-2024 оны хооронд хэрэгжүүлж буй.Төслийн хүрээнд “Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа”-г зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү судалгааны бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Статистикийн хэлтэс, газрын хөдөө аж ахуйн статистик хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа. “Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа” нь 2023 оны есдүгээр сарын 18-аас 11 дүгээр сарын 30-ны хооронд улс, орон даяар зохион байгуулагдана.

Энэхүү суурь судалгааны үр дүнд үндэслэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцоолол, аргачлалыг сайжруулах зөвлөмж боловсруулах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top