Өрнийн зурхай: Арслан цалингаа нэмүүлж, Ихэр дарангуйлагч болох өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

Хонь

Өнөөдөр та хүмүүстэй муудалцалгүй биеэ барихыг хичээгээрэй. Нөхцөл байдал таныг өдөөн хатагх тул тэсэхэд маш хэцүү. Маргалдаж, хэрэлдэх хүн ч олон гарна. Хэрэв та гэнэт маргалдаад эхэлбэл өрсөлдөгчөө нэг мөсөн учтгаж орхино. Дараа нь харамсахгүйн тулд өнөөдөр болгоомжтой, чимээгүй байгаарай.

Үхэр

Сүүлийн үед та ямар нэг маргаанд эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдөр өөрөө маргалдагч талын нэг болно. Маш хурц хорон үг хэлж, ямар ч хүнтэй дайсагналцах тул танд өөрт чинь эвлэрүүлэгч хэрэгтэй болох юм. Энэ өдөр өөртөө итгэлтэй, шазруун зангаараа бүх хүний дургүйг хүргэх өдөр.

Ихэр

Гэрбүлийн “мангас” болох өдөр. Танай гэрийнхэн бүгд айж, эмээнэ. Мхрүүд өнөөдөр гэртээ дэглэм тогтоож, хэн юу хийхийг заан, хэрэгжилтийг нь хатуу чанга хянах болно. Хайрттайгаа ч асуудалтай. Энэ асуудлыг хүчээр шийдэх гэж оролдоод улам их хохирол хүлээнэ.

Мэлхий

Энэ өдөр мэлхий шүүмжлэлийн бай болно. Хайртай хүний бяцхан тунилтаас эхлээд ажлын андуудын шүүмжлэл, дарга нарын уур хилэн бүгдийг амсана. Өнөөдрийн од эрхэс таныг өнөөдөр итгэлээ алдалгүй, өөдрөг байхыг зөвлөж байна. Тиймээс юу хийхээ маш сайн төлөвлөөрэй. Хэлэх үгээ ч сайн бод.

Арслан

Санхүүгийн асуудлаа шийдэх ёстой өдөр. Өгөлгүй удсан өр, шир чинь яаралтай арга хэмжээ авахыг шаардана. Шинэ ажил хайх, нэмэлт орлого, цалин нэмүүлэх гээд санхүүгийн асуудал дээр эцсээ хүртэл үзэлцээрэй. Мнгэж байж эрх чөлөөг олно.

Охин

Өнөөдөр охид хүний бодол санаатай нийлэхгүй, харин ч эсрэгээрээ хүмүүсийг өөрийн үзэлд нэгтгэнэ. Энэ өдөр та зөвхөн өөрийгөө бодож, БИ БИ гэж хашгарна. Мэдээж хэрүүл маргаан гарна. Гэхдээ охид өөртөө нь зөрчилдсөн хүмүүст өөрт нь асуудал байна гээд огт тоохгүй.

Жинлүүр

Ямар ч жижиг зүйлээс стресстэх өдөр. Үнэндээ тэдний эргэн тойронд асуудал, бүтэхгүй зүйл ч олон байна. Тайван амгалан байж, сайн бод. Байдлыг нэгэнт засаж чадахгүй бол эвлэрч, маргаашийг хүлээгээрэй.

Хилэнц

Энэ өдрийн од эрхэс хэрүүл маргаан гарна гэдгийг анхааруулж байгаа тул хэрэгт орохгүйн тулд уян хатан байх шаардлагатай. Гэхдээ хилэнц энэ өдөр хэт шударга байх тул хаанаас ч буруутныг олох чадвартай. Хошин шогийн мэдрэмжээрээ энэ бүхнээс салах арга л үлджээ.

Нум

Өнөөдөр таны ажил төлөвлөх чадвар хэрээс хэтэрнэ. Дарга нартаа ажлын төлөвлөгөө, гэрбүлдээ засварын ажил, өөртөө үдшийн ямар ч төлөвлөгөө гаргасан амжилтад хүрнэ. Харин ажлын байр, гэр орондоо байхдаа ахуйн осолд орох эрсдэл өндөр.

Матар

Матарт хэн нэгнийг ивээлдээ авах хүсэл төрнө. Хэн нэгэн хүн хэлмэгдэх, хохирох үед матар хэн нэгнийг нь дэмжинэ. Гэхдээ хамгаалагчийн гол үүрэг бол эвлэрүүлэх болохоос хэн нэгнийх нь талд ороод нөгөө талруу довтлох биш гэдгийг ойлгоорой.

Хумх

Хумхууд өнөөдөр дайн тэмцэлд бэлэн. Хэнтэй гэдэг нь хамаагүй, зарчим, үзэл бодлынхоо төлөө үзэлцэх нь л чухал. Хэн нэг нь таны байранд суух, үгийг чинь санамсаргүй таслах, аль нь ч байсан хумх шууд дайрна. Хэнийг ч өрөвдөхгүй. Хамгийн гол нь үдэш гэртээ хариад тайван байгаарай.

Загас

Энэ өдөр та бүх юмыг яг таг хийхийг хичээнэ. Үүний ачаар шийдвэр гаргахад амар хялбар ч хэт хатуу ширүүн байж, хүнийг гомдоох аюултай. Эргэн тойрноо хар, цагаан гэж шууд хуваалгүй, өөр өнгө байдаг гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.216.25) 2023 оны 09 сарын 13

За за өнөөдөр Матартай л уулзаяа даа.

0  |  0
Top