Ирэх 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Төсөв боловсруулах үйл явц бүтэн жилийн туршид үргэлжилдэг ч жил жилийн өдийд ирэх оны төсвийн тухай сэдэв нийгмийн анхааралд орж ирдэг жишигтэй.
УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүсийн хэлж буйгаар, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгаснаар сахилга хариуцлага чангарсан гэж байгаа юм.
Уг нь бол Засгийн газар төсвийн төсөл оруулж ирэхдээ, УИХ нь төслийг хуульчлан батлахдаа, хуульд заасны дагуу "Төсвийн бодлогын баримт бичиг" болох Төсвийн хүрээний мэдэгдэлд тооцож, тусгасан хэмжээ, үзүүлэлтүүдээс хол зөрүүлэх ёсгүй. Гэтэл төсвийн тодотголоор орлого, зарлагаа зоргоороо өөрчлөөд, Төсвийн хүрээний мэдэгдлээ үйлдэлдээ нийцүүлээд өөрчилдөг жишиг тогтсон.
Харин одоо Төсвийн тухай хуулиар төсвийн төлөвлөлтийн үр ашгийн асуудал эхэнд үнэхээр эрэмбэлэгдэж чадвал эрх баригчид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг болох ёстой юм.
Сануулахад, энэ 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд төгрөгөөр тооцож баталсан бол тодотголоор 20 их наяд 782 тэрбум төгрөг буюу 1.7 их наядаар өсгөсөн. Харин нийт зарлагыг 20 их наяд 475 тэрбум төгрөгөөр баталсан бол тодотголоор 22 их наяд 371 тэрбум төгрөг буюу 1.9 их наяд орчмоор нэмэгдүүлсэн юм.
Гэтэл 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг 2022 онд оруулж ирэхдээ орлогыг 17 их наяд 312 тэрбум 200 сая төгрөг, зарлагыг 19 их наяд 219 тэрбум 100 сая төгрөг байхаар тооцож байв.
Түүнчлэн энэ оны тавдугаар сард баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд, гол үзүүлэлтүүдийг дараах байдлаар тусгажээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ - 6.5%
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин - 8.0%
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ - 21,163.2 тэрбум төгрөг
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 32.3%
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ - 22,996.1 тэрбум төгрөг
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 35.1%
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ -
2,520.8 тэрбум төгрөг
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 3.9%
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,832.9 тэрбум төгрөг
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 2.8%
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ - 5,850.4 тэрбум төгрөг
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 8.9%
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр - 39,276.0 тэрбум төгрөг
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 60.0%
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ - 2,153.8 тэрбум төгрөг
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь - 3.3%
Тэгэхээр Засгийн газар, УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасанчлан, төсвийн бодлогын баримт бичгээ мөрдлөгө болгож, 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үзүүлэлтүүдийн хүрээнд төсвөө батлах бол орлого нь 21.1 их наяд төгрөг, зарлагын дээд хэмжээ нь 22 их наяд 996 тэрбум 100 сая төгрөг байх ёстой юм. Хуулийн хугацаандаа төсөв батлахдаа эдгээр тоонд багтаалаа гэхэд ирэх он сонгуультай учраас тодотголоор зардлын хэмжээг өшөө дахиад өсгөчихөж болзошгүй л дээ.
Сэтгэгдэл ( 3 )
S AWI80955877
TSAGAAR XNE80955877SEKSEER
SEKSDN AX NARAAS 30DEESH80955877