ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрууд од болох өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Хонь

Энэ өдөр хонинуудын хийх ажил хүмүүст, ялангуяа ойр дотныхондоо туслах явдал. Өнөөдөр танд хүмүүсийн жаргал зовлонг сонсож, туслах, хамгаалах хүсэл төрнө. Хэрэв хэн нэгэнд асуудал гарвал Хонь тэвчээртэй сонсож, сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэн, ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Хамгийн гол нь туслах гээд салж өгөхгүй байж болохгүй.

Үхэр

Хэнтэй ч хамаагүй тэмцэлдмээр санагдах ч бүгд танд шууд бууж өгнө. Бүр таны санаачилсан төсөл, төлөвлөгөөг дэмжиж, хамт явахаа илэрхийлэх болно. Энэ өдөр үхрүүд ямар ч арга хэмжээнд орсон од болж, зохион байгуулах, удирдах авьяас чадвараа бүрэн гаргаж чадах юм.

Ихэр

Гэрбүл, ойр дотны хэн нэгэнд нь асуудал гарсан бол ихрүүд шийдэж өгөх хэрэгтэй. Таны заавраар л тэд бэрхшээлийг даван гарч чадна. Өнөөдөр та нарын хооронд бүрэн ойлголцол үүснэ. Сэтгэл санаагаа нээж, нэг нэгнээ дэмжээрэй.

Мэлхий

Ямар ч ажил хийсэн амжилтад хүрэх өдөр. Гэхдээ нэг сэтгэл зовоох зүйл байгаа нь хүн хоорондын харилцаа. Нэлээд хүч, цаг зарж байж, бусадтайгаа ойлголцоно. Өнөөдөр мэлхий ямар нэг ярианаас мэдээлэл олж авах гэж хичээн, элдэв цуурхалыг ч сонирхоно. Эцэст нь эндээс өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авч чадах болно.

Арслан

Өнөөдөр төлөвлөсөн болон гэнэтийн маш олон уулзалттай. Гэхдээ уулзалт болгон тохиолдлын биш хувь заяаных гэдгийг ойлгоорой. Хайрын болзоо, ажил хэргийн уулзалт бүгд амжилттай. Од эрхэс танд энэ уулзалтуудаас мөнгөн орлого, албан тушаалын ахиц амалж байна. Гэхдээ хэлэх үгээ хянаж, болгоомжтой байх шаардлагатай.

Охин       

Бүх хүнд зөвлөгөө өгөх өдөр. Бүгд танаас дэмжлэг хүсэж, харин та хүссэн тусламжийг нь өгөх чадалтай. Яагаад гэвэл өнөөдөр таны оюун ухаан сийрэг, бүх зүйлийг нэвт шувт харж чадах юм.

Жинлүүр

Залилан мэхлэгчдээс болгоомжлох өдөр. Эргэн тойронд чинь залилагчид маш олноороо байх тул болж өгвөл олон хүнтэй газраас холхон байгаарай. Магадгүй хотоос гадна, гэрбүлийнхэнтэйгээ байхад өлзийтэй. “Хүн байна, асуудал байна” гэдэг үг шиг асуудалд орохгүйн тулд хүмүүсээс л хол байгаарай.

Хилэнц                  

Ямар ч зүйл хэлээд хилэнцийг сэнхрүүлж чадахгүй. Учир нь энэ өдөр хилэнч мэдрэмжээрээ бүх асуудлыг шийднэ. Муугүй шийднэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Уран зөгнөл, гоё санаа хэрэгтэй үед тэдэнтэй эн зэрэгцэх хүн байхгүй. Ямар ч хүний зүрх сэтгэл, бодол анааг нээлттэй ном мэт л уншина.

Нум

Хэрэв хүсвэл энэ өдөр өөртөө хэрэгтэй, ашигтай хүмүүсийг татаж чадна.  Гол нь хүсэх л хэрэгтэй. Ажил төрөл, бизнесийн салбарт чухал холбоо тогтоох бүх боломжийг од эрхэс танд өгсөн байна. Хичээгээрэй. Өөрөө эхэлж, яриа өдөж, санал тавьбал ямар ч хүн таны дур булаам аашинд чинь автана.

Матар

Маш сайн өдөр. Матар энэ өдөр хэзээ ч ганцаардахгүй, бүх хүний анхаарлын төвд байх болно. Янз бүрийн хүмүүс үдшийн хүлээн авалтад урьж, матар аль сонирхолтойг нь сонгох болно. Ажил дээр ч, гадуур ч матрууд бүх юмнаас таашаал авна. Уулзсан хүн болгондоо өөрийн сайн талаа харуулж чадах өдөр. Ховор боломж.

Хумх

Хумхууд эргэн тойрны бүх хүнийг захирах гэж оролдоно. Хэрүүл маргаан, сүрдүүлгэ, тушаал гээд олон аргаар тэд хүссэн үр дүнгээ авах болно. Өдрийн эцэст хумх зорилгодоо хүрэх ч маш их ядрах тул үр дүндээ их баярлахгүй болов уу.

Загас

Өнөөдөр ямар ч яриа, хэлэлцээ болсон загаснууд маргалдахгүй, бусдынхаа яриаг дуулгавартай сонсоно. Учир нь та маш дипломат байж, ухаантай, цэцэн мэргэн байх тул ямар ч хурц үед ухаанаа алдахгүй. Үүнийхээ ачаар гэрээ хэлэлцээ байгуулах, хүмүүстэй харилцахад үргэлж амжилттай байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top