Өрнийн зурхай: Охин эрхэлж, Үхэр мөрөөдөх өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Хонь

Өнөөдөр хонинууд бардам, ихэмсэг байх болно. Харин энэ нь хүмүүст таалагдах эсэх нь эргэлзээтэй. Хайрт чинь өнөөдөр таны дэргэд, тэвчээртэй, хүлээцтэй байж чадвал жинхэнэ хайр гэсэн үг. Гэхдээ жинхэнэ эсэхийг нь сорих гэж туршилт хийгээд хэрэггүй болов уу. Энэ өдрийг хэн хэндээ үг хаялгүй, тайван өнгөрөөх хэрэгтэй.

Үхэр

Мөрөөдөмтгий, романтик, бага зэрэг салан задгай мэт байх болно. Үхрүүдийн толгой жирийн амьдралаас хол хайр дурлалын элдэв мөрөөдлөөр дүүрнэ. Гайхамшигт үнэн сэтгэлээсээ итгэвэл гайхамшиг тохиолдоно гэдэг. Энэ өдөр маш гайхалтай адал явдлууд таныг хүлээж байна.

Ихэр

Од эрхэс таныг мөрөөдөл, зөндөө итгэхийг зөвлөж байна. Ялангуяа байн байн зүүдэнд ирдэг, санаанд байнга ордог зөгнөлүүд биелэлээ олох магадлалтай. Өнөөдөр ихрүүдийн мэдрэмж маш иртэй байх тул өөрийн зүүд, зөгнөлийн цаад утгыг тайлж чадна. Зүүднээсээ та хэзээ, хаана хайр дурлалтай учрахаа мэдэж болох юм.

Мэлхий

Хайрттайгаа хамтдаа хийх гээд бэлтгэж, ярьж байсан олон сонирхолтой төлөвлөгөө байгааг сануулах өдөр. Өнөөдөр яаж биелүүлэх, юу хийх вэ гэдгээ зөвлөж ярилцах хэрэгтэй. Тавилга авах, аялаж жуулчлах, хурим гээд аль нь ч байсан нягт сайн төлөвлөгөө гаргаарай. Тэгэхгүй бол мөрөөдөл чигээрээ үлдэх болно шүү.

Арслан

Ойр дотнын хүнийхээ сонирхлыг хуваалцах ёстой өдөр. Эсвэл түүнийг эрч хүчээр цэнэглэж өгөх хэрэгтэй. Дуртай киноных нь тасалбарыг авч өгөх, бүжиг, жүжгэнд хамтдаа явах, хэрэв анд чинь хөлбөмбөг сонирхдог бол хөлбөмбөгийн тухай ярилцаарай. Нэг нэгнийхээ дотоод ертөнцөд нэвтрэх нь хөгжилтэйгээс гадна сонирхолтой.

Охин       

Хайртдаа эрхлэх, гуниглах өдөр. Яагаад ч юм хэн нэгний хайр энхрийллийг хүртэх хүсэл төрнө. Хааяа ингэж сул, эмзэг талаа харуулах нь тааламжтай байдаг. Магадгүй гэнэтийн сайхан бэлэг авч магадгүй. Гэхдээ хэт хичээгээд байвал хиймэл харагдана. Ер нь энэ өдөр охид нулимснаас илүү инээмсэглэлээрээ амжилтад хүрэх юм.

Жинлүүр

Харилцаагаа ирээдүйтэй эсэхийг эргэцүүлэн бодох өдөр. Сүүлийн үед нэг л нэг хэвийн болоод байна уу? Эсвэл таны сэтгэл хангалуун бус болов уу? Яагаад шинэ түвшинд гарахгүй байна вэ? Ямар ч хэцүү сонголт байсан, өнөөдөр бүхнийг дүгнэн, үргэлжлүүлэх эсэхээ шийдэх өдөр. Байнга нэг газраа эргэлдээд байж болохгүй биз дээ?

Хилэнц                  

Юу хүсэж, юу хиймээр байгаагаа ойлгохгүй болох өдөр. Магадгүй хилэнцүүд өөрийн мэдэлгүй хайртынхаа хуучин амрагуудыг өөртэйгөө харьцуулаад байгаа байж болох. Ямар ч гэсэн хайрт чинь одоо чиний дэргэд байгааг бодоод урагш зоригтой алхаарай.

Нум

Ойр дотнын хүн, анд найзын чинь хэлсэн үг, хийсэн үйлдэл уурыг чинь хүргэж болно. Гэхдээ энэ нь үнэхээр уурлах шалтгаан байсан гэсэн үг биш. Энэ өдөр жижигхэн зүйлээс ч хэрүүл маргаан үүснэ. Хамгийн гол нь тэвчээртэй хандвал үдэш гэхэд уур, гомдлоос чинь юу ч үлдэлгүй арилсан байх болно.

Матар

Нэг л эвгүй, тухгүй мэт санагдах өдөр тул матрууд бодолд автан, бусдыг анзаарахгүй мэт сууж магадгүй. Маргалдахгүйн тулд ингэж суусан нь ч дээр байх. Хэн нэгэнтэй хамт байхыг хүсэхгүй тул өөртэйгөө хүүрнэж, сэтгэл санаагаа цэгцлэх өдөр.

Хумх

Юм шүүмжлэх, дүгнэх хүслээ дарахыг од эрхэс зөвлөж байна. Хумхуудын хурц ухаан, хорон үг “төгс төгөлдөр” хэмжээнд байх ч хүмүүстэй маргалдахаас зайлхийгээрэй. Хэт ухаантай царайлснаас уян хатан, дипломат байх өдөр. Ер нь нэг өдөр юу ч ярилгүй, амаа хамхиад суусан нь өлзийтэй.

Загас

Мөнгөтэй холбоотой зүйл их бодохгүй байх хэрэгтэй. Халаас хоосон байсан ч түүндээ бухимдаж, болзоо, уулзалтаас зугтах хэрэггүй. Хайр дурлалд хамгийн гол нь мөнгө биш гэдгийг санаарай. Танд бага зэрэг сэргэлэн зан байхад л өдрийг аз жаргалтай өнгөрүүлж чадна. Гэртээ романтик үдшийг өнгөрүүлж, баяр баясгалантай байхыг таны зан ааш л шийднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top