“PHARMA TALK” эм зүйн салбарын залуу манлайлагчдын форумд урьж байна

2023 оны 09 сарын 18

Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан “Террамед” ХХК , “Эм” холбооны залуучуудын зөвлөл хамтран “Pharma Talk 2023” эм зүйн салбарын залуу манлайлагчдын форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Монголын эмийн салбарын шилдэг мэргэжилтнүүд чуулах энэхүү арга хэмжээ есдүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт UG Palace-т болох бөгөөд одоогоор 600 гаруй эм зүйч, зочид төлөөлөгч оролцох төлөвтэй байна.  

“Pharma Talk 2023” арга хэмжээний үеэр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудад шийдэл эрэлхийлэхээс гадна дэлхийн эмзүйн салбарын сүүлийн үеийн чиг хандлага, ололт дэвшлүүдийн талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн залуу эм зүйч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж, тэдэнд шинэ боломжуудыг нээж өгөх замаар эм зүйн салбарыг хөгжүүлэх, энэ салбарын бизнесийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай болгох нь арга хэмжээний хамгийн гол зорилго гэдгийг Террамед ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цогтнаран тодотгож байна. Тухайлбал, залуу эм зүйч нар Нидерланд улсын их дээд сургуульд 75 хувийн хөнгөлөлттэйгөөр суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж байгааг арга хэмжээний үеэр танилцуулах аж. 

Мөн эм зүйн салбар болон маркетингийн салбарын уялдаа холбоо, дэлхийн эмийн маркетингийн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Эм зүй, маркетингийн салбарын шилдэг мэргэжилтнүүд оролцох энэ хэлэлцүүлгээс борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн сүүлийн үеийн арга техникийн талаар сонирхолтой мэдээллүүдийг авахаас гадна форумын дараах чөлөөт арга хэмжээнд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.

“Pharma Talk 2023” арга хэмжээнд нэгдэж, шилдэг илтгэгч нарын илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонссоноор эм зүйч нар гурван кредит нэмж цуглуулах боломжтой.

Эмзүйн салбарыг хөгжилд түүчээлж буй эм зүйч та бүхнийг “Pharma talk 2023” форумд амжиж бүртгүүлэхийг урьж байна. Тасалбарыг www.ticket.mn-ээс доорх холбоосын дагуу захиалж, шилдэг эм зүйч нарын цугларалд нэгдээрэй.

Огноо: 2023.09.25

Хэзээ: 15:00-аас

Хаана: UG PALACE

Тасалбар авах холбоос:

https://www.ticket.mn/event/1760

 Кредит авах оролцогчдын бүртгэл: https://forms.gle/f39qNz2jdSrUjxdF9

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 85067300, 95087300

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top