Өрнийн зурхай: Жинлүүр дурлаж, хилэнц хилэгнэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Хонь

Амьдралд шинэ урсгал орж ирэх өдөр. Энэ нь шинэлэг, дасал болоогүй мэдрэмж байж болно. Эсвэл та байнгын танил зүйлээ сансамсаргүй өөрөөр харж, гэнэтийн далд утга санааг нээж болох юм. Гэхдээ болгоомжтой байгаарай. Өнөөдрийн сонирхсон шинэ зүйл чинь таны амьдралд удаан хугацаанд нөлөөлнө шүү.

Үхэр

Өнөөдөр од эрхэс танд тун таатай хандана. Элдэв доргилт, шок байхгүй, өдөр тайван амгалан өнгөрнө. Ажлаа хийх, амрах ч цаг зав гарна. Бүтэн өдрийн турш гэнэтийн бэлэг ээлж дараалан ирэх магадлалтай. Харин сөрөг зүйлээс та өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлийн хүчээр зайлсхийж чадна.

Ихэр

Өглөөнөөс эхлэн ихрүүдийн сэтгэлд үл мэдэгдэх нэгэн пүрш бага багаар чангарсаар байна. Ихрүүд өөрсдөө ч, ойр дотныхон нь ч энэхүү пүршийг ажиглахгүй. Харин пүрш чангарч байгаад тэлэхэд хэний ч санаанд оромгүй зүйлс тохиолдоно. Ихрүүд гэнэт уурлаж хилэгнэн, хэнтэй ч хамаагүй маргалдана. Яг л бензинтэй савны дэргэд шүдэнз асаахтай адил зүйл тохиолдоно.

Мэлхий

Амжилттай өдөр гэж үзэхэд болно. Өөртөө итгэлтэй, өөдрөгөөр өдрийг өнгөрөөнө. Гэхдээ хэт тайвширч, назгайрч болохгүй. Учир нь хувь заяа танд энэ өдрийн турш хэд хэдэн удаа өрсөлдөгчөө давах сайхан боломж олгох юм. Энэ боломжоо алдвал эргээд харамсах болно.

Арслан

Хамгийн ойр дотнын хүмүүсийнхээ дэргэд бүрэн амарсан нь өлзийтэй өдөр. Үнэндээ та гэртээ амрахыг л хүсэж байгаа ч өдрийн турш таны төлөвлөгөө хэд дахин өөрчлөгдөх болно. Арслан өөрөө санаачлахгүй ч зугаалах, цэнгэх санал ирнэ. Саналыг та хүлээн авах болно. Гол нь сайн хүмүүсийн урилгыг л хүлээн аваарай.

Охин

Охид үнэнээсээ амарч, ядаргаагаа тайлахыг хүсэх ч чадахгүй. Тухтай газар яг суунгуут ямар нэг хойшлуулашгүй ажил гарч ирэн, төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэнэ. Эсвэл ямар нэг санаа гэнэт төрж, ажлаа хийж эхлэнэ.

Жинлүүр

Энэ өдөр янз бүрийн гэнэтийн бэлэг, үйл явдалд бэлэн байгаарай. Юуны өмнө бизнес, ажил төрөл, албан тушаалд тун таатай үйл явдал болно. Эсвэл таны зүрхэнд гэнэт хайр дурлал, шохоорхлын хүчтэй сэдэл төрж, жирийн нэг болзоогоор өндөрлөхгүй, үргэлжилнэ. Энэ уулзалт удаан биш байж болох ч зүрхэнд гүн ул мөр үлдээх юм. Хайрын салхи гэнэт ирэх тул та ямар ч бэлтгэлгүй дайрагдана.

Хилэнц

Энэ өдөр хилэнцийг оролдоод хэрэггүй. Харахад тайван амгалан мэт санагдав ч хилэнцүүд гэнэт хилэгнэх болно. Эргэн тойрных нь хүмүүст анхааруулахад хилэнцийг тайван орхиорой.

Нум

Энэ өдөр та нөхцөл байдлыг сөрөх биш урсгал даган тайван амгалан хөвөөрэй. Хувь заяагаа сөрөх, эсвэл хатуу төлөвлөгөөний дагуу ажиллах гэж оролдоод санасны гарз. Ямар ч төлөвлөгөө, төсөл өөрчлөгдөх болно. Гэнэтийн явдалд мэдрэмждээ л найд.

Матар

Гэнэт уран бүтээлийн онгод орж, авьяас чадвар чинь үерийн ус мэт халина. Ямар ч анхааруулга байхгүй цүнами мэт л хүрч ирнэ шүү. Энэ онгод матруудыг хаашаа ч юм, алс хол газар аваачиж, ажил, төлөвлөгөөгөө мартахад хүргэнэ.

Хумх

Ямар ч гэнэтийн явдал Хумхыг сандраахгүй. Урьдчилан хараагүй үйл явдал хэсэг зуур анхаарлыг чинь сарниасан ч хумхууд хариуцсан ажлаа бүрэн төгс хийж чадна. Жижиг сажиг алдаанд бухимдахгүй бол энэ өдөр бүтээлч, амжилттай өнгөрөх болно.

Загас

Ерөнхийдөө сонирхолтой, эерэг өдөр болж өнгөрөх бололтой. Гэхдээ хэд хэдэн удаа гэнэтийн юм тохиолдоно. Ямар нэг уулзалт таны бүх төлөвлөгөөг бүрэн өөрчилж магадгүй. Гэхдээ энэ уулзалтууд түр зуурын бороо шиг л ороод арилна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top