ЭТТ | Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүссэн хур хогийг цэвэрлэв

2023 оны 09 сарын 21

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх, зөвшөөрөлгүй газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг нүүлгэх ажлыг 2023 оны наймддугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү төлөвлөгөөт ажлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, туслан гүйцэтгэгч компаниуд, ”Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран гүйцэтгэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх хугацаанд байгаль орчин, тээвэр, орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн операторууд, туслан гүйцэтгэгч  “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ажилтан зэрэг давхардсан тоогоор 143 ажилтан, 68 техник хэрэгсэл ажиллуулж, хогны уут, ажлын бээлий, хамгаалалтын ковер хувцсаар зохих хэмжээгээр хангав.

Цогтцэций сумын засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын засаг даргын албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Мэдэгдлийн дагуу компаниас зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, байгууллагуудын зургийг дроноор авч, оpтофото зураг гарган,10 км урт замын хажуугийн зөвшөөрөлгүй орц, гарц хаах ажлын хийж гүйцэтгэн, 9 дүгээр сарын 7-8 ны өдрүүдэд нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд нь хүлээлгэн өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top