Өрнийн зурхай: Хонь сээтэгнэж, Ихэр болзоонд явна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Хонь

Өнөөдөр хамгийн ичимтгий хонь ч хэн нэгний анхаарлын төвд орно. Од эрхэс энэ өдөр хонинуудад үйл явдлын гүнд орж, шинэ хүмүүстэй танилцан, сээтгэнэх боломжийг дураар нь олгоно. Хэрэв та хайртай хүнтэй бол түүнтэй хамт гадуур гарч, өөрсдийгөө нийтэд харуулаарай. Харин ганц бие бол бага зэрэг зоригтой байхад л удаан хүлээсэн хэн нэгэнтэйгээ танилцах болно. Хэд хэдэн хүнтэй ч танилцах боломжтой.

Үхэр

Амьдралаас юу хүсэж байгаа, хайртаасаа юу хүлээж байгаагаа эргэцүүлэн бодох өдөр юм. Хамгийн гол нь жижиг сажиг зүйлст бүү анхаар. Хайрт чинь хатуу үг хэлсэн ч бай, гомдоосон ч бай, шууд март. Иймэрхүү үл ойлголцол хүн болгонд тохиолдоно. Ихрүүд хайртынхаа сул талыг яаж засах вэ гэдгээ бодож эхэлнэ. Харин өнөөдөр бол ер нь хамт байхыг хүсэж байгаа эсэхээ тодорхойлох өдөр.

Ихэр

Шинэ хүнтэй танилцах, уулзахад сайн өдөр. Ялангуяа хайрын романтик болзоо, шоу цэнгээнд ээлтэй. Гэртээ суулгүй гадуур зугаалаарай. Маш олон хүнтэй газраар явж, юунаас ч хоцрохгүй байхыг хичээ. Энэ хичээл зүтгэл чинь амжилтад хүргэнэ.

Мэлхий

Маш сонирхолтой хүнтэй уулзах болно. Шинэ танилтайгаа өөрийн ажил төрөл, хайр дурлалын асуудлаа ч илэн далангүй ярилцаж болно. Хөндлөнгийн хүний зөвлөгөө таны зөв, буруу эсэхийг тогтооход хэрэг болно. Өнөөдөр танд өгөх хамгийн гол зөвлөгөө бол ярихаас гадна хэцүү ч байсан нөгөө хүнийхээ үгийг бас сонсоорой. Хэрэв ингэж чадвал мэлхий өөртөө маш хэрэгтэй зүйл сонсох болно.

Арслан

Маш том өөрчлөлт ирэх өдөр. Хуучин асуудлууд, сэтгэл зовоосон зүйлүүд улиран одож, урд талд шинэ боломж, шин хүмүүс гарч ирнэ. Хэрэв арслан өөрөө хүсвэл шинэ дурлал ч ирнэ. Өнөөдрөөс эхлээд арслангуудын амьдрал үйл явдлаар арвин, баялаг болж, тэдний ертөнцийг харах үзэл өөрчлөгдөж, хувийн амьралаа зохицуулж чадна.

Охин

Энэ өдөр од эрхэс охидын хайр дурлалын амьдралд сүүлийн үед гараад байсан бэрхшээлүүдийг даван гарахад тусална. Хайрттайгаа харилцаагаа сайжруулахад бага зэргийн хошин яриа, инээд байхад л хангалттай. Хэт албаны царайлж хэрэггүй. Хамтдаа кино үзэж, цэцэрлэгт хүрээлэнд инээд баясалтай сайхан амраарай.

Жинлүүр

Таалагддаг хүнтэйгээ ойртох боломж гарна. Хэрэв таалагддаг хүн байхгүй бол хэн нэгэнтэй танилцаж, шохоорхлын гал асаах магадлалтай. Харин маш хурдан сэтгэж, ажиллах шаардлагатай гэдгийг санаарай. Учир нь ийм боломж өдөрт нэг л тохиолдох юм. Хэрэв боломжоо ашиглахгүй бол бусдад алдана.

Хилэнц

Амьдралын хэв маяг, хайр дурлалдаа шинэчлэл хийхэд ээлтэй өдөр. Юуны өмнө өөртөө дүгнэлт хийж, цааш хөгжихөд саад болж байгаа зүйлүүдээ хаяад урагшлаарай. Магадгүй хайрт чинь бас адилхан бодолтой байж магадгүй, хамтдаа өөрчлөлтийг хий. Өнөөдрийн таны гаргах шийдвэрээс хайр дүрэлзэн асах, эсвэл бүүдийн унтрах эсэх нь шийдэгдэнэ.

Нум

Найз залуу, бүсгүйтэй болохыг хүсэж байгаа хүнд таатай өдөр. Та анхны болзоогоо хийнэ, үгүй гэхэд хэн нэгэнтэй дотно танилцана. Гэхдээ хэн нэгний сэтгэлийг татахад ширээний цаана, буланд суучихаад инээмсэглэх нь хангалтгүй. Өөрөө эхэл. Зоригтой, санган хувцаслаж, шулуун шударга ярих хэрэгтэй. Ямар ч хуурамч зүйлгүй, үнэн сэтгэлээсээ инээж, маргалдсан ч хурц тод маргаж, нэг үгээр хэлэхэд энэ өдрийн Од нь бай.

Матар

Өнөөдөр хамтдаа хоол хийж, гэрээ цэвэрлэж, хувцсаа угаавал хайр дурлал улам бадрах нигууртай. Гэрийн ажил романтик биш байж болох ч өдөр тутмын ямар ч ажлыг уран бүтээлчээр сэтгэвэл шал угаахыг ч сонирхолтойгоор угааж болно. Цэвэрлэгээ хийж байтал шүүгээн дотроос эртний, мартагдсан гэрэл зураг, хуучин тоглоом гарч ирж, нулимс цийлэгнэнэ.

Хумх

Хумхуудын хувийн амьдралын бүх төлөвлөгөө орвонгоороо эргэх өдөр. Гэхдээ энэ нь дан ганц хохирол биш ашиг тус ч авчрах болно. Угаасаа хумхуудад нэг доргилт хэрэгтэй болоод байсан юм. Үдшийн болзоо бүтэлгүй болсон ч дараа яриад инээх онигоотой боллоо гэсэн үг. Тэгээд ч танд алдах юм үгүй. Бага зэрэг дүрсгүйтэж, сахилгагүйтэхэд гэмгүй өдөр.

Загас

Амьрал танд хайрласан өч төчнөөн боломжийг эргэн тойрондоо эрж хайх өдөр. Магадгүй яг хамар дор чинь байж болно. Өнөөдөр загаснууд хувь заяа, шинэ найз нөхөд, шинэ дурлалд нээлттэй байгаарай. Таалагдсан хүнрүүгээ инээмсэглэж болно. Гадагш бүжиг, шоунд явж, цэнгэ. Олон хүн байх тусмаа танд хайраа олоход дөхөмтэй байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top