Хонь
Энэ өдөр хонинууд олон нийтийн анхаарлын төвд байх болно. Эсрэг хүйсний, аятайхан хүмүүс таныг тойрон эргэлдэж, сэтгэлээ илчилнэ. Заавал үг хэлээр биш үйлдэл, харц, инээмсэглэл нь таныг таалагддаг гээд шууд хэлснээс ялгаагүй. Өнөөдөр хонинууд бүгдэд хайрлагдан, хүндлэгдэнэ. Энэ бүх магтаал, хүндэлийг мэдээжийн зүйл мэт хүлээн ав. Учир нь та ингэх эрхтэй.
Үхэр
Өнөөдөр хайрттайгаа шинэ зүйл турших өдөр. Та хоёрт шинэ үйл явдал, сэтгэлгээ ус агаар мэт хэрэгтэй байна. Маргааш та амьдралдаа тохиолдох шинэлэг бүх зүйлийг хүлээн ав. Урьд өмнө очиж байгаагүй газартаа очиж, хийж байгаагүй зүйлээ хийж, эртнээс хүсээд орж амжаагүй байсан курс, сургалтад сууж, сонирхолтой шинэ хүнтэй танилцаарай. Жижигхэн шинэчлэлт ч байсан хамаагүй амьдралд өөрчлөлт авчирна.
Ихэр
Өнөөдөр та бараг танихгүй хүнтэй сээтэгнээд үзэх хүсэлдээ автана. Яагаад болохгүй гэж? Ялангуяа царайлаг, хөөрхөн, аятайхан тэр хүн таалагдаж байхад тийм ээ. Өнөөдөр ихрүүд эрх чөлөөтэй, шинэ харилцаа үүсгэхэд бэлэн байна. Гэхдээ дуу шуугиантай эхэлсэн ажил хэрэг тэр бүр бүтэлтэй төгсдөггүй гэдэгчлэн шинэ харилцаа эрчтэй эхлээд мөн эрчтэй, хурдан төгсдөг жамтай. Тиймээс хэрэв Үхэр та жинхэнэ хайр хүсэж байвал өнөөдөр танилцах хүнээ эхлээд сайн судлаарай.
Мэлхий
Олон жил хамт ажилласан ажлын газрынхаа хүн, эртний найз, жирийн танилаа цоо шинээр харах болно. Магадгүй өмнө нь анзаардаггүй байсан зүйл гэнэт сэтгэлийг чинь догдлуулж байгаа байх. Энэ нь заавал шинээр хайр дурлал үүснэ гэсэн үг биш ч цаашдын амьдралд чинь шинэчлэл, сайхан уур амьсгал оруулж ирэх юм. Мэдээж романтик харилцаа танд хэрэгтэй.
Арслан
Энэ өдөр арслан хайр дурлал мөрөөдөөд гэртээ ганцаар сууж болохгүй. Өнөөдөр та шинэ сэтгэгдэл, шинэ учрал, шинэ мэдлэгтэй нүүр золгох ёстой. Зориг гаргаад үүд хаалгаа нээж, гадагш гарч, адал явдал хайгаарай. Театр, ямар нэг сургалт, дамжаанд очиход ээлтэй. Таныг гайхуулах мэдлэг, ухаантай хүн тантай танилцах гээд хаа нэгтэй хүлээж сууна.
Охин
Хайрт хосуудын харилцааг шалгах хүндхэн өдөр тул та нэг бол дипломат уян бодлого баримтлах, үгүй бол “тулааны урлаг”-т хэр авьяастайгаа харуулах цаг. Та хоёр жижигхэн зүйл дээр ч сөргөлдөх бөгөөд гол шалтгаан нь хэн нь гэрт гол хүн бэ гэдэг асуудал юм. Хэрүүлээс зайлах гэвэл алтан дунджийг олох хэрэгтэй. Хэн нь гол хүн бэ? Өнөөдөр өөрсдийн эрх үүргээ тодорхой болгож, асуудлыг шийдэх ёстой. Үгүй бол охид мухардалд орно.
Жинлүүр
Энэ өдөр жинлүүрүүд зүрх сэтгэлийг нь эзэмдэхээр хичээж байгаа хүмүүсээс хэн нэгнийг нь сонгох хүндхэн өдөр. Эсрэг тэсрэг зан ааштай хүмүүс тохирдог гэдэг ч удаан үргэлжлэх үү? Хайр дурлалд сэтгэлээс гадна хосуудад нэгдмэл зорилго, ижил хобби, ядаж нэг сэдвээр ярилцдаг байх ёстой. Тэгэхээр та энэ өдөр сонголтоо хийхдээ сэтгэл хуваалцаж чадах хүнээ сонгоорой.
Хилэнц
Хайр дурлалын асуудалд та Шерлок Холмс мэт хандана. Төрийн том нууц тайлах гэж буй мэт л таалагдсан хүнийхээ нууцыг олох гэж хичээнэ. Өнөөдөр та түүний бүх зүйлийг тайлж, уншиж чадаж магадгүй ч хамгийн гол нь өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоорой.
Нум
Энэ өдөр та сэтгэлийн хөөрлийн байдалд байх болно. Хэт хөөрснөөс болоод ядарч унах шахна. Гэсэн ч та тайван, чимээгүй байхыг хүсэхгүй, хайрын адалд явдалд оролцохыг хүснэ. Нумууд унтах дуртай ч энэ өдөр хамаг амралтаа хойш тавиад гүйсээр байна. Өөртөө бага ч гэсэн амрах цаг гаргаарай.
Матар
Энэ өдөр та нүд, чихээ соргог байлгаж, хажуугаар чинь урсан өнгөрөх шинэ, шилдэг санаа бодлуудыг алдалгүй ажиглахыг хичээ. Сүүлийн үед хариуг нь олж чадахгүй байсан асуултуудаа өөр талаас нь харвал хариуг олж чадна. Магадгүй хайрт чинь өнөөдөр танд ямар нэг шийдвэр хэлэх болно. Бүтэхгүй, дэмий мэт санагдсан ч шууд үгүй гэж бүү хэл. Түүний шийдвэрт авах жижигхэн зүйл заавал байх ёстой.
Хумх
Хумхуудын хайр дурлалд шинэ эрч хүч төрөх өдөр. Сүүлийн үед таны хайр нэг л уйтгартай, сонин содон зүйл байхгүй болсон байна уу? Харин өнөөдөр та адал явдлын хурц амт, хайр дурлалын эрч хүчийг уруулаараа мэдрэх өдөр шүү. Урагш хамтдаа өөрчлөгдөн хөгжих үү, хуучин хэвээр үлдэх үү гэдгийг таны шийдвэр л мэднэ.
Загас
Загаснууд хайр дурлалын Охин тэнгэрийн ивээлд байх өдөр. Хэрэв та гэргий, хайртай хүнтэй бол хамтдаа үдшийг сайхан өнгөрөөнө. Харин хайр дурлалаа дөнгөж эхэлж байгаа бол энэ өдөр нэг нэгнээ илүү сайн мэдэх боломжтой. Гэхдээ өнөөдөр бүх зүйлийг нь мэдэх гээд шалгаагаагаад байж болохгүй. Бага ч гэсэн нууц хайртдаа үлдээгээрэй, тэгэж байж хайр улам сонирхолтой байна.
Сэтгэгдэл ( 0 )