Хонь
Өнөөдөр хонины толгойд өвөрмөц, этгээд санаанууд төрнө. Энэхүү санаанууд нь этгээдээс гадна үнэхээр ирээдүйтэй, үнэн зөв байх нь гайхалтай. Ер нь өнөөдөр таны логик сэтгэлгээ, мэдрэмж аль аль нь сайн ажиллана.
Үхэр
Энэ өдөр та элдэв цаасны ажил хийх өдөр. Өөр хийх ажил гарахгүй, та ч өөр юм хийхийг хүсэхгүй байх. Харин цаас ялгаж, дугаарлан, давхарлан тавиад суухыг бол дэндүү сайн хийнэ. Тэгэхээр энэ өдөр хувийн болон албаны бичиг баримтаа цэгцэлж, чимээгүйхэн суусан нь өлзийтэй.
Ихэр
Энэ өдрийг хоббиндоо бүтэн зориулах хэрэгтэй. Маш чухал ажил ч сонирхолгүй бол таны гар хөдлөхгүй. Харин сонирхол татсан ажилд маш их амжилт олно. Тэгэхээр таны хувьд хоёр сонголт байна. Нэг бол чухал ч уйтгартай ажлын ард унтах, эсвэл үнэхээр таалагддаг зүйлдээ бүхэл өдрийг зарцуулах..
Мэлхий
Хамаг дайсан, өрсөлдөгчөө няц дарах өдөр. Мэлхийний замд хөндөлссөн хэн ч байсан маш их хохирол амсана. Ухаан санаа маш сийрэг ажиллах тул та ямар ч зальтай арга мэх, залийг тойрон гарч, дайснуудаа бут хиргэх болно. Хамгийн аюултай нь та энэ өдөр өрөвдөхийг мэдэхгүй, маш харгис байх юм.
Арслан
Яагаад ч юм нойр хүрч, залхуурах өдөр. Үдэш орой болтол таны нойрмог байдал арилахгүй. Хэрэв өөрийгөө сэргээх, идэвхжүүлэх, хөдлөх хүч чадал танд төрөхгүй бол энэ өдөр уйтгартай, жирийн өнгөрнө. Өглөөнөөс өтгөн хар кофе уугаад үз. Тэгээд тус болохгүй бол унтаад л байж дээ.
Охин
Ховорхон тохиох аз хийморийн өдөр. Ямар ч ажил хийсэн бүгдийг чадна. Эрч хүчнээс гадна хурц ухаанаараа хүмүүсийг гайхуулах өдөр. Өөрөөр хэлбэл зүгээр нэг өнгөрөөж болохгүй, азын өдөр гэдгийг ойлгоорой. Маш том ажил, агуу төсөл эхлүүлэхэд тохирох өдөр.
Жинлүүр
Өөртөө итгэлтэй, тайван амгалан байна. Өдөр ч элдэв зүйлгүй, жирийн урсан өнгөрнө. Хэрэв жинлүүр өөрөө өдрийг идэвхтэй өнгөрөөмөөр байвал санаачилга гаргаарай. Ямар нэг хүлээн авалт, шоу зохион байгуул. Хүмүүст эерэг эрч хүч олгоорой.
Хилэнц
Элдэв үйл явдал, донсолгоогүй өнгөрөх өдөр. Гадуур гарахыг хүсэхгүй тул гэртээ буйдан дээрээ хэвтэхийг илүүд үзнэ. Гэрийн ямар ч чухал, яаралтай ажлыг та хойш нь тавина. Уг нь өнөөдөртөө хийчихвэл дээр. Учир нь маргааш энэ ажлууд танд гай болно шүү.
Нум
Багагүй ашиг, хонжоотой, сонирхолтой өнгөрөх өдөр. Гар хумхин суулгүй хөдлөөд байвал маш их үр дүнд хүрнэ. Ямар ч ажлыг бүрэн хийж дуусгаад дараагийн ажлаа барьж аваад байх өдөр.
Матар
Чадах чинээгээрээ тайвширч, амрахад ээлтэй өдөр. Идэвхтэй амралт гэж ярьдаг хүмүүсээс хол бай. Өнөөдөр зүгээр гэртээ зөөлөн буйдан, буйдан байхгүй бол сандал дээр сууж бүтэн өдрийг өнгөрөө. Гадуур зугаалах биш гэртээ ном унш.
Хумх
Юу ч эхэлсэн амжилтад хүрэх болно. Хумхууд эргэн тойрныхноо өөрийн үзэл санаагаар цэнэглэж, сэргээж, сэтгэлийг нь засах үг олж чадна. Хэрэв та дарга бол ажилчдаа цуглуулаад үг хэлбэл бүгд таныг бишрэн шүтнэ.
Загас
Уран бүтээлд өөрийгөө зориулаарай. Жирийн ажилд сэтгэл санаа төвлөрөхгүй тул уран зураг зурж, шүлэг бичвэл дээр. Харин энэ уран бүтээлч чадвараа өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Жишээ нь, өрөөнийхөө тавилгыг сольж, загварыг нь өөрчилж, хажуугаар нь гэртээ цэвэрлэгээ хийгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )