Монгол Улс 7 жилийн дотор ядуурлыг ТЭГЛЭЖ АМЖИХ УУ?

2023 оны 09 сарын 26

Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох  "Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх дээд түвшний уулзалт НҮБ-ын төв байранд болж өнгөрлөө.

Чуулга уулзалтад улсаа төлөөлөн оролцсон Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  хэлсэн үгэндээ, Монгол Улс 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахын тулд ДНБ-ий 18 хувьтай тэнцэх санхүүжилт шаардагдах тооцоолол гарсныг дурджээ.

Түүнчлэн  санхүүжилтийг босгоход хувийн секторын санхүүжилт, оролцоо чухал болохыг онцолж,  хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлан, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа" талаар ярьжээ. 

Тодотгоход, Тогтвортой хөгжлийн зорилго  нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм. 

"Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. Улмаар 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр  сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго”  албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.


2017 оны гуравдугаар сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.
 
Улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ Үндэсний сайн дурын илтгэлээр дамжуулан үнэлж, дүгнэдэг. Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлээ 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад танилцуулсан бол хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ  энэ оны долоодугаар сард  НҮБ-ын чуулга уулзалтад танилцуулсан. 

Манай тухайд ТХЗ-ын хэрэгжилт хангалгүй нь үндсэн 17 зорилгын жагсаалтыг харахад л, ойлгогдож буй юм. Тухайлбал,  2030 он гэхэд  ядуурлыг устгах зорилго үлдсэн  долоон жилийн дотор багтаж хэрэгжинэ гэдэг тун хэцүү. 

Улсын Их Хурлын 2016 оны 16 дугаар тогтоолоор "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ыг баталсан. Уг баримт бичгийг батлахад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын үр дүнг илэрхийлэх үндсэн 20 үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшинг тодорхойлж өгсөн. Үндэсний статистикийн хороо энэхүү үндсэн 20 үзүүлэлтээс гарах боломжтой үзүүлэлтүүдийг 2015, 2016, 2017 оноор тооцож  гаргасан байдаг. 

Ингэхдээ  2014 онд 21.6%,  2016 онд 29.6% байгаа ядуурал 2030 онд 0% болно гэж тооцсон байдаг. Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогыг 17.500 ам.долларт хүрнэ гэж үзсэн. 

Гэвч жилээс жилд буурах ёстой ядуурлын хэмжээнд дорвитой өөрчлөлт ороогүй. 

Үндэсний статистикийн хороо,  Дэлхийн банкны хамтарсан тооцоолол, судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8%  болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна гэсэн үзүүлэлттэй. 

Өмнөх буюу  2018 оны судалгаагаар 904.9 мянган хүн ядуу амьдарч байна гэсэн дүн гарч байв. 

2022 оны ядуурлыг тооцсон шинэчилсэн судалгаагаар өндөр хувиар буурсан дүн гарах магадлал бага. Ковид цар тахлын нөлөөлөл ядуурал буурах хурдыг сааруулсан гэх зэрэг өнцгүүд байгаа ч угтаа бол асуудал бидэнд өөрсдөд бий. 

Нийгэм, эдийн засгийн шилжилтийн дараа ижил замаар замнасан орнуудын адил Монгол Улсад хүн амын 1/3-ээс илүү хувь нь ядуурлын шугам руу унасан. Гол нь  ядуурлыг бууруулах бодит арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь ядуурлын статистикаас бэлхнээ харагддаг. 

Эдийн засаг, ДНБ өсөөд байна гэж ярьдаг ч тэрхүү өсөлт нь уул уурхай гэсэн ганц суваг дээр төвлөрөөд байхаар хүртээмж нь тэр хэрээр учир дутагдалтай байх нь маргаангүй.

Ядуурлыг үнэхээр тэглэе гэж л байгаа бол халамжаар аргацаах бус эдийн засгийн бүтцээ тэлэх,  хөдөлмөрийн зах зээлд чанартай, насжилт удаан ажлын байруудыг бий болгож, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмж нь эдийн засагт бодит өсөлт дагуулдаг байх  зэрэг суурь асуудлууддаа анхаарах ёстой. Тэгэхгүйгээр, ядуурлыг тэглэх зорилго 2030 байтугай 2050 онд ч биелэх боломжгүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.1) 2023 оны 09 сарын 26

Нүүрсчдийн идэж уусан 44,0 их наядаар 1 жилийн дотор ядуурлыг бууруулж чадна. ”Дээдсүүд” хулгайлах, дээрэмдэхээ л болчих........

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 26

XUSNEER AX NRAAS XANGAAD SEKSYG80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 26

ERCHUUDIIN SEXSY UILCHLGEEN BLNO80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 26

80955877

0  |  0
М(202.9.46.27) 2023 оны 09 сарын 26

МАН улам нэмээд байгааздээ

1  |  0
Top