ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслан баяжиж, загас аялах өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Хонь

Үүлэн дээр хөвөлгүй, байдлыг бодитоор үнэлэх өдөр. Ингэснээр та сүүлийн үед санааг тань зовоож байгаа ажлын асуудлаа шийдэж чадна. Хүмүүс урьд өмнөхөөс илүү танаас тусламж гуйж, асууж, зөвлөгөө өгөх ч энэ нь таны бухимдлыг төрүүлэхгүй. Ажил дээр маргаан, санал зөрөлдөөн гарах ч удалгүй таны зөв байсныг бүгд хүлээнг зөвшөөрнө. Ойр дотныхонтойгоо аз жаргалтай байна.

Үхэр

Бага зэрэг саад учрах ч ерөнхийдөө амжилттай өнгөрөх өдөр. Гол нь эерэг, өөдрөг байх хэрэгтэй. Жижигхэн зүйлээс бухимдалгүй, хамгийн гол, чухал зорилгоо сана. Эртнээс бодож байсан зүйлээ биелүүлэх боломж гарна. Үдээс өмнө ганцаараа ажиллавал үр бүтээлтэй. Үдээс хойш хүмүүстэй уулзаж, танилцаж, хэн нэгний тусламжийг авбал ашигтай. Энэ өдрийн нэгэн уулзалт хайр дурлал болон хувирна.

Ихэр

Сүүлийн үед санаа зовоож байгаа ажлаа хийхээс энэ өдрийг эхлүүл. Хуучны танилууд тань туслах тул ямар ч хүндрэл гарахгүй. Дараа нь шинэ ажил эхлүүл. Мэдрэмждээ найд. Өнөөдөр таны мэдрэмж дээд цэгтээ ажиллана. Хэн нэгэнтэй танилцаж, тааламжтай болзоонд явах магадлалтай.

Мэлхий

Бяцхан зүйлд бухимдахгүй бол энэ өдөр таатай сайхан өнгөрнө. Төлөвлөгөө ёсоор болохгүй байсан ч биеэ барьж, уураа дар. Харин ч ийм байдлаас ямар нэг хонжоо гарч магадгүй. Зарим мэлхий өнөөдөр шинэ туслагч, холбоотонтой болно. Гэр бүлийнхэнтэйгээ бага зэрэг санал зөрөлдөнө. Гэхдээ шийдлээ олж, маргаанаа мартана. Өнөөдөр алс замд гарах мэлхийнүүдийг гэнэтийн бэлэг хүлээж байна.

Арслан

Мэдрэмждээ найдахад том амжилт хүрээд ирэх өдөр. Мэдрэмж чинь таныг дайснуудын чинь тавьсан занганаас зугтаж, алдаа гаргахгүй байхад туслах юм. Харин хүмүүстэй харилцахдаа болгоомжтой бай. Олон хүн таны итгэлийг олох гэж зүтгэх ч бүгдтэй нь хамтарч ажиллаад хэрэггүй. Маш их мөнгө орж ирэх магадлал өндөр байна. Хожоотой наймаа хийж, санхүүгийн асуудлаа шийдэх болно.

Охин

Хүмүүстэй харилцахад ээлтэй өдөр. Шинэ холбоотон, найзтай болно. Таныг дэмжихийг хүсч байгаа хүмүүс дунд маш нөлөөтэй эрхмүүд байх болно. Гэхдээ тэд танаас хариу тусламж шаардах болно. Ойр дотныхон чинь танаас зөвлөгөө авахыг хүснэ. Сайн эргэцүүлсний эцэст зөвлөөрэй. Үдшийг гэрбүлийнхэн, эртний найзуудтайгаа өнгөрөөвөл аз жаргалтай.

Жинлүүр

Чухал уулзалт төлөвлөсөн хүмүүсийн хувьд өдөр таагүй эхэлнэ. Үнэхээр чухал асуудлаа ярьж чадахгүй, хоосон маргаан, дэмий ярианд хамаг цаг явна. Өдөр тутмын жирийн ажилдаа анхаарсан нь дээр. Үдээс хойш л ажлын идэвх гаргаж, хичээвэл зохино. Эртний андуудтайгаа яриад үз, тэд их баярлана.

Хилэнц

Амжилттай өдөр. Ялангуяа ажил дээр урагштай сайн. Шинэ түншүүдтэй болж, хамтын ажиллагаа эхлүүлснээр мэргэжлийн хувьд өсөж дэвшинэ. Дээд хэмжээний уулзалт амжилттай болж, нөлөөтэй хүмүүстэй танилцана. Үдээс өмнө завгүй байх ч үдээс хойш тайван өнгөрнө. Оройг анд найз, гэр бүлтэйгээ өнгөрүүлээрэй. Хайрын болзоонд ээлтэй сайн.

Нум

Таны төсөл, төлөвлөгөөнд туслах гэсэн маш олон хүн гарч ирнэ. Анхааралтай байгаарай. Тэдний зарим нь итгэл даахгүй хүмүүс байгаа. Нууцаа яаран дэлгэж болохгүй, ер нь шинэ танилуудаа сайн сонжоорой. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэж чадна. Таныг үнэлдэггүй байсан хүмүүс бодлоо өөрчилнө.

Матар

Шургуу, тэвчээртэй байж л амжилтад хүрнэ. Бусдын алдаанаас болж, ажил саатаж, хүндрэл учирсан ч ажлаа орхиж болохгүй. Өнөөдөр амжилт олох том боломж байгаа тул тэвчээртэй үргэлжлүүлэн хий. Ойрын хүмүүс чинь таныг сайн дэмжинэ. Өдөр нь найзуудтайгаа уулзаж, үдэш нь хайрын болзоонд явахад өлзийтэй сайн.

Хумх

Өглөөг үр бүтээлтэй ашиглаарай. Үдээс өмнө хэний чтусламжгүй хүнд ажлыг ч дуусгаж чадна. Гэнэт алсын томилолтод явах магадлалтай. Ажлаа амжилттай гүйцэтгэж чадна. Үдээс хойш нь өдөр тутмын ажлаас холдож, амармаар санагдана. Таныг ямар нэг өвөрмөц арга хэмжээнд урих бөгөөд тэнд тун сонирхолтой хүнтэй танилцана.

Загас

Ажил төрөл амжилттай бүтэх өдөр. Жижиг зүйлд цаг үрэлгүй шууд хамгийн чухлыг нь барьж ав. Зорилгодоо хүрэх хамгийн дөт замыг мэдрэмж чинь зааж өгнө. Өнөөдөр загаснууд маш хатуу чанга байх тул хэн ч саад болж чадахгүй. Өөр улс, хотод амьдардаг найзуудаасаа сайн мэдээ хүлээн авна. Алс холын аялалд гарах магадлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top